Дэлхийн хамгийн гайхалтай 9 галын наадам

1. Австрали улс, Сидней хотын шинэ жилийн өмнөх шөнө
Сидней боомт бол энэ гараг дээр шинэ жилээ угтах хамгийн тохиромжтой газруудын нэг байж болох юм. 1.5 сая гаруй хүмүүс 12-р сарын 31-ний өглөө эрт цугладаг. Хэрвээ галын наадмыг гоё газраас үзэхийг хүсэж байгаа бол эртлэн босож Харборын гүүр лүү очих нь зүйтэй. Баяр ёслолууд оройн 6 цагт хөгжмийн аялгуугаар эхэлж, нислэг хийж, шөнө дундын үед их хэмжээний салют бууддаг.

2. Канад улс, Монреалийн олон улсын салютын тэмцээн
7 дугаар сарын турш үргэлжилсэн L’International des Feux Loto-Québec бол дэлхийн хамгийн том салют тэмцээн юм. Бүх газраас пиротехникийн компаниуд өөрсдийн хүссэн хамгийн шилдэг пуужин, салютаа бүгдийг нь тусгайлан бэлдсэн дуун дээр галладаг. Галт буудлагыг маш сайн хардаг цэгүүд дээр билет зарагддаг. Гэхдээ үнэгүй үзэхийг хүсвэл паркийн өвсөн дээр (Рояал Парк) эсвэл Сент-Лоуренс голын дагуу сууж үзэж болдог.

3. АНУ-ын Луисвилл хот дахь аянга
Энэхүү гайхамшигтай агаарын шоу ба салютын үзүүлбэр бол Хойд Америкийн хамгийн том жил бүр зохион байгуулагддаг баярын салют юм.

4. АНУ, Нью-Йорк хот, Тусгаар тогтнолын өдөр
7-р сарын 4-ний өдөр Нью-Йорк хотод маш том зүйл болж байдаг. Эрх чөлөөний хөшөө, Кони арлын дээгүүр улаан, цагаан, цэнхэр өнгийн гялбаа цацруулж, нүд гялбам салютууд тэнгэрийн хаяаг гэрэлтүүлдэг байна.

5. АНЭУ, Дубай хот, Шинэ жилийн баяр
Дубайн шинэ жилийн баяр тэмдэглэх үед галын наадам байдагт талархмаар байдаг. Мэдээжийн хэрэг, пиротехникийн гайхамшгуудыг хот даяар дэлбэрэхийг харах нь үнэхээр гайхалтай боловч LED гэрлүүд болон лазер туяаны дэлгэцтэй хослуулснаар танд үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж чаддаг. Дэлхий дээрх хамгийн өндөр барилга болох Бурж Халифа нь олон мянган хүн цугларах төв хэсэг нь болж өөрөөсөө хэдэн тийшээ гэрэл, салют цацруулдаг.

6. Канад улс, Ванкувер хот, Гэрлийн баяр
Та Ванкуверын гэрлийн баярыг үзэж амжаагүй бол жинхэнэ салют буудуулахыг харж үзээгүй л гэсэн үг. Хотод болдог зуны үйл ажиллагаануудын нэг нь энэ наадам бөгөөд долдугаар сарын сүүлчээр гурван шөнийн турш Английн булангийн тэнгэрийг гэрэлтүүлдэг юм. Жил бүр гурван улс Ванкуверын цугларсан олныг гайхшруулахаар өрсөлдөж, эргийн буланд байх усан онгоцнууд дээр бэлдсэн хөгжмийн гайхамшигтай үзүүлбэрүүдээ салюттай хослуулан үзүүлдэг байна.

7. Энэтхэг улс, Дивали
Энэхүү Хинду шашны “Гэрлийн наадам” нь чийдэн, лаа, салютыг маш ихээр ашигладаг. Энэтхэгийн ихэнх хотууд баяр тэмдэглэдэг бөгөөд хэрвээ зураг авахуулахад гоё харагдах газрыг хайж байгаа бол Варанаси эсвэл Ченнай нарыг судлаад үзээрэй.

8. Бразил улс, Рио-де-Жанейро хот, Олимп
Олимпийн нээлт, хаалтын ёслолын үеэр түүхэндээ Рио дахь зуны 31-р Олимпийн наадамд зориулсан (дээр дурдсан шиг) олон тооны салют буудуулж байсан бөгөөд 2016 оны 8-р сарын 5-ны өдөр Маракана цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн юм.

9. Япон улс, Нийгата, Катакай салют наадам
Катакай наадам нь 400 гаруй жилийн түүхтэй бөгөөд энэ жагсаалтад багтсан хамгийн эртний мөн дэлхийн хамгийн том галын наадам юм. ёншакудама гиннесийн дээд амжилтыг эзэмшдэг. Наадамд хэрэглэдэг Гаргантуан пуужин нь 1.2 метр өргөн бөгөөд агаарт 2700 фут хөөрч, бараг 800 метрийн диаметртэй дэлбэрдэг ажээ.