Дэлхийн улс, хотууд

Индонез улсын тухай

Индонез улсын тухай

Индонез улсын тухай сонирхолтой 10 баримт

  • Нийслэл хот: Жакарта
  • Хүн амын тоо: 267.7 сая (2019)
  • Албан ёсны хэл: Индонез хэл
  • Мөнгөн тэмдэгт: Индонез рупиа (IDR)

Сонирхолтой 10 баримт:

  1. Индонез улс 18,000 гаруй арлаас бүрдэх ба дэлхий дээрх хамгийн том Архипелаг юм.
  2. Индонез улсын Пункак Жаяагийн ойролцоо орших Грасберг уурхай нь дэлхийн хамгийн том уурхай бөгөөд дэлхийн зэсийн гурав дахь том уурхай. 
  3. Индонезод 70,000 жилийн өмнө галт уул дэлбэрэлтээс үүссэн дэлхийд томоохонд орох галт уулын нуур байдаг. Тоба гэх энэ нуурын урт нь 100 км, өргөн нь 30 км.
  4. Индонез улсын Ява аралд байрлах Боробудур сүм нь хамгийн том Буддын шашны сүм. Энэ сүмд зургаан дөрвөлжин тавцан дээр орших гурван дугуй тавцанг 2,672 зураг чимэглэлээр гоёж, 504 Буддаг байрлуулж, дугуй тавцанг суварга дор залсан 72 Буддагийн баримлаар хүрээлүүлсэн байдаг.
  5. Хамгийн хурц үнэртэй цэцэг Аморфофалл Титан ургадаг газар бол Индонез улс. Ялзарсан махнаас эвгүй үнэртэй энэ цэцэг 2 метр хүртэл өндөр ургадаг.
  6. Индонезийн Жава арал бол дэлхийн хамгийн их хүн амтай арал бөгөөд хүн амын тоо нь 2019 онд 145 сая байсан.
  7. Индонез улс 700 гаруй хэлээр ярьдаг, 300 орчим угсаатны бүлгүүдтэй ба 18000 арал дээр тархан амьдардаг.
  8. Индонез улсад Азийн дал модны хошуу гэгддэг муур шиг хөхтөн амьтан амьдардаг. Алдартай Копи Лувак кофены үрийг энэ хөхтөн амьтны ялгадаснаас гаргаж авдаг ба энэхүү үр нь хамгийн үнэтэй кофены үр юм.
  9. Индонез улс нь мэлхийн хөлийг хамгийн ихээр экспортолдог орон. Франц, Нидерланд, Бельги зэрэг Европын олон оронд жил бүр 5000 гаруй мэлхийн хөл экспортолдог. 
  10. Дэлхийн хамгийн том гүрвэл болох Комодо луу энэ улсад байх ба биеийн жин нь ойролцоогоор 70 кг, урт нь 3 метр хүрдэг байна. Индонез улс, Индонез улсын тухай
Буцах