Дэлхийн улс, хотууд

ИНДОНЕЗ УЛС

ИНДОНЕЗ УЛС

Нийслэл хот: Жакарта
Албан ёсны хэл: Индонез хэл
Хүн амын тоо: ~ 237,556,363 (дэлхийд 4-р байр)
Газар нутгийн хэмжээ: 1,919,440 km2 (дэлхийд 15-р байр)
Голлох шашин: Исламын шашин
Нэг хүнд ногдох ДНБ: $4,394
Мөнгөн тэмдэгт: Индонез рупиа (IDR)

Индонез улсын товч танилцуулга

Индонез улс нь нийт 17,508 арал дээр оршдог 1949 онд үүссэн улс юм. Жава тэргүүтэй олон ястан одоог хүртэл нэг хэлтэй, нэг үндэстэн болох суурь тавигдсаар байгаа. Ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан бүгд найрамдах засагтай, 237 сая хүн амьдарч байгаа. Газар нутгийн хэмжээгээр 15-р том улс бөгөөд нэгт хүнд ногдог газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 79-р байранд жагсдаг. ДНБ-ын хэмжээгээрээ дэлхийд 16-рт бичигдэх их орлоготой улс гэгдэж Их Хорийн эгнээнд багтдаг.

Тус улсын эзэмшдэг 17 мянган арлынх нь ердөө 6 мянга дээр нь л хүн суурьшдаг байна. Номхон далайн, Евразийн, Австралийн гурван тектоник хавтангийн уулзвар дээр байрладаг учраас газар хөдлөлт болон идэвхтэй галт уул элбэг байдаг. Гэвч үүний хажуугаар хөдөлгөөнтэй байдаг газар тул хөрсний үржил сайтай байдаг нь хүмүүс суурьших том шалтгаан болжээ. Индонез улсын аялал жуулчлал

ИНДОНЕЗ УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

Индонез улсын аялал жуулчлал

Маш олон арал дээр оршдог энэ улс далайн эргийн олон гайхалтай газруудтай гэхэд маргах зүйлгүй. Экваторын бүсэд байрладаг учраас халуун орны бүсэд ордог бөгөөд олон тооны наран шарлагын газруудтай. Хэд хэдэн дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй далайн эрэг, наран шарлагын газруудаараа алдартай. Мөн олон үндэстэн угсаатнаас бүрддэг энэ улс нь соёлоор баялаг бөгөөд нутаг дэвсгэр бүр өөрийн гэсэн өвөрмөц хоолны соёлтой байдаг. 

Индонезийн аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Бали – Бали нь хэдийгээр арилжаа болон зугаатай үдэшлэгээр амьсгалдаг ч тайван байдлыг хадгалсаар ирсэн. Тэнд бүх зүйл байдаг бөгөөд та зөвхөн өөрт тохирох хэсгийг сонгох хэрэгтэй.
  2. Флорес – 16 зуунд Португалийн колоничлогчид анх олоод ийнхүү “Цэцгүүд” хэмээн нэрлэжээ. Эндээс үзэсгэлэнт анхилуун үнэртэй ой, онгон дагшин далайн эрэг, гол мөрний хавцал, нутгийн жинхэнэ халуун орны амьдралыг харах боломжтой.
  3. Жава арал – Улсынхаа өмнөд хэсэгт орших уг арал нь 141 сая хүн амтай ба нийт хүн амын 56.7 хувийг эзэлдэг хамгийн олон хүн амтай арал юм. Индонезийн ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн найман дурсгалт зүйлийн дөрөв нь энэ арал дээр байрладаг.
  4. Калимантан арал – Зэрлэг ан амьтан элбэг байдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон ширэнгэн ойд сонирхолтой аялах боломжтой.

ИНДОНЕЗ УЛСЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

Индонез-улс-12
Буцах