Дэлхийн улс, хотууд

Исламабад хот

ИСЛАМАБАД ХОТЫН ТУХАЙ

Пакистан улсын нийслэл Исламабад хот нь Тус хот нь 1960-аад онд Карачи (Пакистан улсын Синд мужийн төв, далайн боомт хот)-ийн оронд Пакистаны нийслэл болгохоор баригджээ. Исламабад хот нь 1,165 км2 газар нутагтай, 1 сая хүн амтай хот юм. Тус хотод Бахриа их сургууль, Куэйд-и-Азамын их сургууль, PIEAS, COMSATS их сургууль, NUST зэрэг хорин их сургууль байрладаг. Тус хот нь Пакистаны хамгийн аюулгүй хотуудын нэг бөгөөд RFID сүлжээнд суурилсан 2000 орчим хяналтын камер бүхий өргөн хүрээтэй тандалтын системтэй юм.

Исламабад нь чийглэг дулаан орны уур амьсгалтай, таван улиралтай: Өвөл (11-р сараас 2-р сар), Хавар (3, 4-р сар), Зун (5, 6-р сар), Бороотой Монсон (7, 8-р сар), Намар (9, 10-р сар). Хамгийн халуун үе бол 6-р сар бөгөөд дунджаар 38 ° C (100.4 ° F) -аас давж байдаг. Хамгийн чийглэг сар бол 7-р сар, аадар бороо орж, аянга цахилгаантай, үүлэрч, үерлэх магадлалтай. Хамгийн хүйтэн сар бол 1-р сар.

Исламабад хотын аялал

Хэрвээ та Исламабад хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.

Пакистаны хөшөө (PAKISTAN MONUMENT)

Пакистаны хөшөө нь 2004 онд эхэлж, 2007 онд баригдаж дууссан. Уг хөшөө нь дөрвөн боржин чулууг цэцгийн дөрвөн дэлбээ шиг босгож, хоорондоо нэгдэн нийлж дөрвөн муж (Синд, Балучистан, Пенжаб, Хайбер Пахтунхва) -г эв нэгдэлтэйгээр дүрслэн харуулж хүмүүсийн эв нэгдлийг бэлгэддэг.

Файсалийн лалын сүм (SHAH FAISAL MOSQUE)

Барилга угсралтын ажлыг дуусгахад мөнгөн тусламж үзүүлсэн Саудын Арабын хаан Файсалийн нэрээр нэрлэгдсэн Шах Файсал сүм нь Пакистан дахь хамгийн том сүм юм. Энэ нь 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үеийн дэлхийн хамгийн том лалын сүм байв.

Сайдпурын тосгон (SAIDPUR VILLAGE)

Исламабадын энэ хэсэгт зочлох нь 21-р зуунд ч гэсэн жинхэнэ тосгоны амьдралыг мэдрэх түүхийн аялал хийхтэй адил юм. Тус тосгон нь өөрөө 500 гаруй жилийн настай боловч CDA (Нийслэлийн хөгжлийн газар)-аар 2006 онд сэргээн засварлаж байжээ.

Жинна дэлгүүр (JINNAH SUPER MARKET)

Centaurus Mall бол таны аяллын үеэр Исламабад хотод зочлох боломжтой хамгийн сайн худалдааны төв юм. Өндөр зэрэглэлийн брэндүүдийн хамгийн сайн зах бол тус төв доторх Жинна дэлгүүр юм.

Буцах