Итали улсын тухай сонирхолтой 10 баримт
- Нийслэл хот: Ром
- Хүн амын тоо: 60.4 сая (2019)
- Албан ёсны хэл: Итали хэл
- Мөнгөн тэмдэгт: Евро (EUR)
Сонирхолтой 10 баримт:
Итали улс нь ЮНЕСКО-д дэлхийн өвийн бүртгэлээрээ нэгт бичигдэх ба 50 орчим соёлын өв бүртгэлтэй байдаг.
Сан-Марина болон Ватикан хэмээх хоёр улс Итали улсад оршдог. Сан-Марина бол 61 км квадрат, 30,000 орчим хүнтэй Итали улсын газар нутгаар хүрээлэгдэн орших улс. Харин Ватикан Хот улс нь Ром хот дотор 44 га буюу 0.44 км квадрат талбай эзлэн орших дэлхийн хамгийн цөөн хүн амтай тусгаар тогтносон хот улс юм.
Итали улсын нийт хүн амын 27% орчим нь 60-аас дээш насныхан ба дэлхийд хүн амын наслалтын үзүүлэлтээр Япон улсын дараа хоёрдугаарт бичигддэг. Итали улс, Итали улсын тухай
Ром хотод эртний алдартай 50 гаруй усан оргилуур байдаг. Эдгээрээс хамгийн алдартай усан оргилуурын нэг бол Треви усан оргилуур юм. Энэхүү усан оргилуурыг 1600-аад оноос эхтэй гэж үздэг.
Итали улс гоймонгоор хоол хийж МЭӨ 4-р зууны үеэс эхэлсэн. Одоо Италид 150 гаруй төрлийн гоймон байдаг ба судалгаагаар Итали иргэн жилд дунджаар 30 кг гоймон иддэг.
Итали улс дэлхийн томоохон дарс үйлдвэрлэгч. 2020 оны судалгаагаар 2019 онд 5-6 тэрбум шил дарс үйлдвэрлэсэн.
Маранелло хотод дэлхийн хамгийн хурдан машины нэг Ферраригийн музей байдаг. Италичууд Феррари гэх нэрээр хамгийн их овоглодог.
Италийн хамгийн алдартай амттан Тирамису нь 17-р зуунд анх хийгдсэн. Кофе, какао орцтой уг амттаны нэрийг утгачилж орчуулбал “Намайг аз жаргалтай болгодог” гэсэн утгатай.
Италийн Болоний Их Сургууль 1088 онд үүсгэн байгуулагдсан хамгийн эртний сургууль.
Итали улс пиццагаараа алдартай. Итали пицца модоор галласан чулуун зууханд хийгдэх ба анхны пиццаны газар нь Неаполь хотод 1830 онд нээгдэж байсан.