Дэлхийн улс, хотууд

Итали улс

ИТАЛИ УЛСЫН ТУХАЙ

Нийслэл хот: Ром
Албан ёсны хэл: Итали хэл
Хүн амын тоо: ~ 60,497,174 (дэлхийд 23-р байр)
Газар нутгийн хэмжээ
: 301,340 км2 km2 (дэлхийд 73-р байр)
Голлох шашин: Ромын Католик шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: $30,165
Мөнгөн тэмдэгт:
     Евро (€) (EUR)

Итали улсын товч танилцуулга

Итали улс хойд талаараа Альпийн нуруугаар Франц, Швейцари, Австри, Словен зэрэг улсуудтай хил залгаа оршидог. Тусгаар тогтносон улс болох Сан Марино болон Ватикан Италийн нутаг дэвсгэр дотор оршдог. Мөн Италийн хойг нь гутал хэлбэртэй харагддаг учраас “Stivale” буюу гутал ч гэж нэрлэдэг. Итали улс 1946 онд бүх нийтийн санал асуулгаар хаант засгаас татгалзсанаараа төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, төрийн хэлбрийн хувьд парламентийн эрх мэдэл давамгай бүгд найрамдах засаг бүхий улс болсон. Төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгч нь зөвхөн нэг удаа, долоон жилээр парламентийн хоёр танхимын хамтын шийдвэрээр сонгогддог.

ИТАЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

ИТАЛИ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Аялал жуулчлалын салбар нь Итали улсад гол орлого бүрдүүлдэг салбаруудын нэг юм.

Италийн аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Ром хот– Итали улсын нийслэл
  2. Колизей – Энэхүү асар том байгууламж нь балгас болсон хэдий ч өнөөдөр хамгийн сэтгэл татам, гайхалтай байгууламж болон үлдсэн. Асар том хэмжээтэй тус байгууламж нь 48 метрийн өндөртэй, 8 хаалгатай бөгөөд нийтдээ 55,000 хүн багтах хэмжээний том барилга юм.
  3. Ариун Петрийн сүм-  Ром хотод ирсэн хүний хамгийн түрүүнд очиж үзэх газар бол “Ариун Петрийн сүм” юм. Энэ нь Католик шашинтангуудын хамгийн гол сүм бөгөөд Ватикан улсын газар нутаг дээр оршино.
  1. Риалто гүүр – Риалто – Венецийн Гранд Каналын эрэгүүдийг холбосон хамгийн анхны гүүр юм.
  1. Писа цамхаг– Пиза нь сүмийн цогчин дуганы хажууд байрлах хонхтой сүм бөгөөд барилгынх нь суурийг анх 1173 онд тавьж байжээ. Цамхгийн эхний гурван давхрыг барьж дуусгах үед хүмүүс хазгай байгааг нь анзаарч эхэлснээс дараагийн зуу гарам жил барилгын ажлыг зогсоосон байна.
  2. Венец хот- Венеци хот бол умард Италийн төв нь бөгөөд Адриатын далайн хойд эргийн намагтай элсэн тохойд байдаг. Нэг ёсондоо байгал өөрөө бүтээсэн, далайн эргээс тасарсан элсний бөөгнөрөлөөс үүсч, дундуураа олон суваг шуудуу бий болгосон жижиг арлууд юм.

 

ИТАЛИЙН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

Итали-цаг-агаар
Буцах