Дэлхийн улс, хотууд

Их Британи улс

ИХ БРИТАНИ УЛСЫН ТУХАЙ

Нийслэл хот: Лондон
Албан ёсны хэл: англи хэл
Хүн амын тоо: ~ 66.435.550 (2018)
Газар нутгийн хэмжээ
: 243 610 км2
Голлох шашин: 59  % Христ шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: 39 604$[3] (22)

Мөнгөн тэмдэгт: Фунт (£) (GBP)

Их Британи улсын товч танилцуулга

Их Британи нь баруун Европын арлын улс юм. Газар нутаг нь Их Британи арал, Ирланд арлын зүүн хойд хэсэг, бусад жижиг арлуудаас тогтоно. Умард Ирланд нь дангаараа өөр улстай газраар хиллэдэг. Энэ хилийг эс тооцвол Их Британи нь Атлантын далай, Умард тэнгис, Ла-Маншийн хоолой, Ирландын тэнгисээр хүрээлэгдэнэ.

Нэгдсэн Вант Улс нь Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд гэсэн 4 улсаас бүрдсэн нэгдсэн улс юм. 19 ба 20-р зууны эхэн үед дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байсан боловч дэлхийн хоёрдугаар дайн, 20-р зууны сүүл үед тохиолдсон эзэнт гүрнийх нь задрал зэргээс шалтгаалж дэлхийн ажил хэрэгт тэргүүлэгч байр суурьтай оролцох явдал нь багасжээ. Улсын ван буюу хатан ван нь төрийн тэргүүн гэхийн зэрэгцээ эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм.

Хааны төрсөн өдрийг Английн үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Одоо үед II Элизавет хатан ван төр толгойлж байна. Тэр 1895-1952 онд хаан байсан VI Георгийн ууган охин билээ. 1926 онд төрсөн Элизавет 1952 онд 26 настайдаа хаан ширээнд заларснаас өдгөө 70 орчим жилийг үджээ.

ИХ БРИТАНИЙ ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

ИХ БРИТАНИ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо тогтмол өссөний дараа Их Британийг зорих олон улсын жуулчдын тоо 2019 онд 40.9 сая орчим болж өссөн байна. Ихэнх жуулчид АНУ-аас 3.9 сая орчим жуулчин ирсэн бол дараа нь Франц, Герман улсаас зочид иржээ.

Их Британий аялал жуулчлалын гол үзмэрүүд:

1, Лондон/ London / –  Дэлхийн хамгийн алдартай, хамгийн их хүн зочилдог хотуудын нэг юм. Урлаг, соёл, хөгжим, музей, дэлгүүр, спорт, одод г.м.

  1. Стоунхенж / Stonehenge /- Ид шидийн Стоунхенж бол Их Британийн чулуун зэвсгийн үеийн хамгийн алдартай газруудын нэг юм. Асар том мегалитуудыг дэлхий даяар нууцлаг, эртний хүч чадлын бэлгэдэл гэж нэрлэдэг. Солсберигийн ойролцоох хүнд чулууг 5000 жилийн өмнө хэрхэн, ямар зорилгоор босгосон нь өнөө хүртэл эрдэмтдийн хувьд нууц хэвээр байна.
  2. Лох Несс / Loch Ness /- Шотландын өндөрлөг дэх хамгийн алдартай нь Лох Несс юм. Шотландын хамгийн том цайз байсан Уркхартын туурийг үзэх нь зүйтэй.

4 Инверарей цайз / Inverary Castle /- Инверарай тосгонд орших энэхүү цайз  нь Кэмпбелл овгийн салбар болох Аргилийн бэйс нарын өвөг дээдсийн гэр бөгөөд очиж үзэх боломжтой юм.

ИХ БРИТАНИЙ ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

Их-британи-цаг-агаар
Буцах