Дэлхийн улс, хотууд

ЙОХАННЕСБУРГ ХОТ

ЙОХАННЕСБУРГ ХОТЫН ТУХАЙ

Йоханнесбург буюу ихэнхдээ Йобург эсвэл Йози хэмээн нэрлэгддэг уг хот нь ӨАБНУ – ын зүрх бөгөөд асар хурдтай өөрчлөгдөж буй хотуудын нэг билээ. Уг газар нь гайхалтай найрсаг хот бөгөөд энд үзэх, хийх зүйл их байдаг. Жишээлбэл Өмнөд Африкийн хүнд хэцүү цаг үеийг харуулах Апартейдтэй дүйцэхүйц асар олон музей уг газарт бий.

Энэ хотыг 1886 онд ферм дээрээс алт олдсоны дараа байгуулжээ. Витватерсрандын дагуу олдсон маш том алтны ордын улмаас арван жилийн дотор хүн ам нь 100,000 оршин суугчид болж өссөн бөгөөд өдгөө алт, алмазны томоохон хэмжээний худалдааны төв юм. Түүнчлэн 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтыг зохион байгуулсан. 3400км2 нутагтай, 5.6 сая оршин суугчтай Өмнөд Африкийн хамгийн том хот билээ.

ЙОХАННЕСБУРГ ХОТОД АЯЛАХДАА

Хэрвээ та тус хот руу аялахаар төлөвлөж байгаа бол дараах газруудаар заавал зочлоорой.

АПАРТЕЙД МУЗЕЙ

Апартейдын музей нь апартеидын түүхийг гэрэл зураг, эд өлгийн зүйл, сонины хайчилбар, хувийн акаунт, киноны бичлэг зэргээр графикаар дүрсэлэн харуулсан байдаг. Өмнөд Африк ардчилал түрэн гарахаас өмнөх нийгмийн дарангуйлал, аж амьдрал зэргийг дэлгэн үзүүлдэг байна.

ҮНДСЭН ХУУЛИЙН ТОЛГОД

Үндсэн хуулийн толгод бол Өмнөд Африкийн түүхийн талаар гайхалтай ойлголт өгдөг хуучин шорон юм. Уг газарт та #4 музей, Эмэгтэйчүүдийн Гаолийн музей, Хуучин Форт музейн хачирхалтай үзмэрүүдийг үзэж болно. Эдгээр газруудыг хамтатган цайз хэмээн нэрлэдэг байсан бөгөөд улс төрийн гэмт хэрэгтнүүдэд тулгадаг байсан хатуу эрүү шүүлтээрээ зартай. Уг газарт Махатма Ганди, Нелсон Мандела зэрэг алдартнууд хоригдож байжээ.

АЛТНЫ ХОТ

Хотын төвөөс 8 километрийн зайд орших уг парк нь алт олборлож эхлэх үеийн түүх рүү аялуулдаг. Гэр бүлийн аялал хийхэд хамгийн тохиромтой газар бөгөөд дэлхийн хамгийн баян алтны уурхайн нэг болох Crown Mines – ийг үзэх боломжтой. Хүүхдүүд боулингийн талбай, Анаконда галзуу хулгана, унадаг дугуй болон амьтны хүрээлэн зэргийг үзэж сонирхох боломжтой байдаг.

СОУЭТО БА МАНДЕЛАГИЙН МУЗЕЙ

Соуэто нь Йоханнесбургээс баруун урагш 20 км зайд байрладаг бөгөөд эрх чөлөөний төлөөх тэмцлийн амин сүнс гэгдэх газар билээ. Энэ бол хар ажилчдыг хотын төвөөс хол зайд байрлуулахаар төлөвлөсөн тусгаарлах газар байсан бөгөөд олон хүн Атираат төмрөөр хийсэн овоохойтой байв. Чухам эндээс л ардчиллын хөдөлгөөн эхэлжээ.
Өнөөдөр уг газраас тэс өөр дүр зураг харагдах бөгөөд сүрлэг орд харш, ногоон байгууламжаар дүүрэн газар болжээ. Уг жижиг хотын хамгийн алдартай зүйл нь ектор Питерсоны дурсгал ба музей юм.

Буцах