Дэлхийгээр аялцгаая

Камбожийн Ангкор Ват

Ангкор Ват сүмийн тухай

Ангкор Ват сүмийн тухай

Камбож улсад аялсан хүн бүр зочилдог газар бол Дэлхийн хамгийн том шашны байгууламж гэгддэг гайхамшигт Ангкор Ват юм.  Ингээд энэ сүмийн талаар сонирхолтой 10 баримтыг танд хүргэе.

  1. 400 акр/ 1.6 км.кв газрыг хамарч дэлхийн хамгийн хамгийн том шашны сүм Ангкор Ват нь 1992 онд ЮНЕСКО-д бүртгэгджээ.
  2. 1850 оноос хойш Камбожийн төрийн далбааны төвд Анкор Ватыг байрлуулж, эртний хөшөө дурсгалаараа бахархлаа илэрхийлсэн юм. Камбожийн мөнгөн тэмдэгт дээр энэхүү дурсгалын зургийг бас байрлуулсан.
  3. Камбож хэлэнд Ангкор гэж хот, Ват гэж хийдийг хэлдэг ба нийлээд Хийдийн хот гэх утгыг илэрхийлдэг байна.
  4. Хийд нь анх Хинди шашны зориулалтаар баригдсан ч 12 дугаар зууны сүүлчээр Буддын шашны хийд болж одоог хүртэл шүтэгдсээр ирсэн.
  5. Анкор Ватыг Меру уулын бэлгэдэл хэлбэрээр барьсан. Хинду домогт гардаг Меру уул бол орчлон ертөнцийн төвд байдаг таван оргил бүхий ариун дагшин уул юм.
  6. Angkor Wat нь баруун зүг рүү чиглэсэн байдаг бөгөөд энэ чиглэл нь ихэвчлэн Хинду шашинд үхэлтэй холбоотой байдаг.
  7. Ангкор Ват дахь барельефууд/ ханан дээрх товгор зурагнууд цагийн зүүний эсрэг уншдаг байсан бөгөөд энэ нь сүм хийд нь оршуулах ёслолтой холбоотой болохыг харуулсан бас нэгэн шинж тэмдэг гэж үздэг.
  8. Ангкор Ватыг байгуулахад таван сая тонн элсэн чулуу ашигласан.
  9. Ангкор Ватыг 300,000 ажилчин, 6000 заанаар 35 жил зарцуулж барьсан гэж бичээсүүдэд тэмдэглэв.
  10. Ариун сүмийн ханыг түүхийн мянга мянган барельефаар чимэглэсэн байдаг. Хана дээрх барельефууд нь Хинду ба Буддын шашны чухал бурхад, дүрүүд, тэдгээрийн түүхийн уламжлалын гол үйл явдлуудыг илэрхийлдэг.

 

 

Буцах