Дэлхийн улс, хотууд

Камбож улсын тухай

Камбож улсын тухай

Камбож улсын тухай сонирхолтой 10 баримт

  • Нийслэл хот: Пномпень
  • Хүн амын тоо: 15.28 сая (2019)
  • Албан ёсны хэл: Кхмер хэл
  • Мөнгөн тэмдэгт: Риел (KHR)

Сонирхолтой 10 баримт:

  1. Камбож улс дахь шашны хамгийн том байгууламж нь 1,626,000м2 талбайг эзлэн орших Анкор Ват. Дэлхийн өвд бүртгэгдсэн уг газрыг 12-р зууны эхээр барьсан бөгөөд манай гариг дээрх хамгийн том шашны цогцолбор юм.

  2. Камбож улс 90 гаруй жилийн турш Францын колони байсан ба Сианук хааны удирдлага дор тусгаар тогтносон улс болсон.

  3. Төрийн далбаандаа барилгын зурагтай хоёр улсын байдгийн нэг Камбож улс юм. Камбожийн төрийн далбаанд тус улсын амин сүнс болох Анкор Ватын дүрс байдаг.
  4. Choul Chnam Thmey бол ургац хураалтын улирал дууссаны дараа дөрөвдүгээр сард тэмдэглэдэг Камбожийн үндэсний шинэ жил юм.
  5. Камбож улсын үндэсний хоол бол цагаан будаа юм. Камбож улсад будааны 2,000 орчим соорт байдаг.
  6. Камбожийн Тонл Сап буюу Их нуур нь Зүүн Өмнөд Азийн хамгийн том цэнгэг уст нуур юм. Энэ нь хуурай улирлын үед 2,590 хавтгай дөрвөлжин км хэмжээтэй боловч борооны улиралд 24,505 км хүртэл өргөжин, үерлэдэг.
  7. Камбожийн нийт хүн амын тал хувь нь 15-аас доош насны хүүхдүүд байдаг ба хүн амын 68% нь 30-аас доош насны залуучууд байдаг бол төрөлт нь нас баралтын түвшингээс 3 дахин их байдаг.
  8. Камбож улсын зарим бүсэд илрүүлж чадаагүй идэвхтэй байгаа 4 сая орчим тэсрэх бөмбөг байгаа ба жилд бүр 30 орчим хүн тэсрэх бөмбөгт өртөж амь насаа алддаг.
  9. Камбожийн нийт хүн ам ойролцоогоор 1.5 сая орчим байдаг. Тус улсын мопедуудын нийт тоо ойролцоогоор 1.3 сая орчим байна.
  10. Уламжлал ёсоор Камбож улсын иргэнд төрсөн өдрөө тэмдэглэдэггүй.