Дэлхийн улс, хотууд

Канад улсын тухай

Канад улсын тухай

Канад улсын тухай сонирхолтой 10 баримт

  • Нийслэл хот: Оттава
  • Хүн амын тоо: 37.59 сая (2019)
  • Албан ёсны хэл: Англи хэл, Франц хэл
  • Мөнгөн тэмдэгт: Канадын доллар (CAD)

Сонирхолтой 10 баримт:

  1. Канад улс дэлхийн хамгийн боловсролтой улс. Хүн амын талаас илүү хувь нь дээд боловсролтой. Англи, Францаар хэлээр 98% нь ярьдаг.

  2. Канад улс хүн амын нягтрал хамгийн бага улсаар нэрлэгддэг ба нэг кв км тутамд 3.7 хүн ногддог. Нийт газар нутгийн хэмжээ нь 9,984,670 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлдэг.

  3. Дэлхийд газрын тосны нөөцөөрөө Канад улс Саудын араб болон Венесуэлийн дараа гуравдугаарт бичигддэг.

  4. Канадын Ёнге гудамж (Yonge Street) Генисийн номд бүртгэгдсэн. Энэ гудамж нь Онтарио нуураас эхэлж, хойд зүг Онтарио гаар дамжин Миннесотагийн хил хүртэл 2,000 орчим үргэлжилдэг дэлхийн хамгийн урт гудамж юм.

  5. Канад улс дэлхийд хамгийн олон нууртайд тооцогддог. Жижиг нууруудыг оруулан тоолбол 3 сая орчим нууртай. Эдгээр нуурууд дэлхийн цэнгэг усны 20%-ыг агуулдаг.

  6. Хүн амын 10 орчим хувь нь цагаан хоолтон болон веган хоолтон ба 35 хүртэлх насныханд энэ тоо илүү өндөр байдаг.

  7. Дэлхий дээрх нийт 25,000 орчим цагаан баавгайн 15,000 орчим нь Канадын хойд хэсгээр нутагладаг. Хар баавгай, Гризли баавгай, Кермоде баавгайн олон тоо толгой энэ улсад байдаг.  Өргөн уудам байгаль, газар нутаг нь эдгээр сүрлэг амьтдын амьдрах төгс орчин болдог.

  8. Канадын газар нутгийн 90 орчим хувьд нь хүн амьдардаггүй. Энэ нь цаг агаар болон алслагдах байдлаас шалтгаалдаг

  9. Канадын эргийн дагуу зогсолтгүй алхах юм бол ойролцоогоор 4.5 жил шаардагдана. Энэ улсын эргийн шугам нь нийтдээ 202,080 км үргэлжлэх ба дэлхийн хамгийн урт эрэг юм. Канад улсын тухай

  10. Канад улс эрс, тэс уур амьсгалтай. Яс дааруулдаг өвөлтэй гэдгээрээ алдартай. 1947 оны өвөл Канадын Юкон мужид -63C хүрсэн нь Ангараг гаригийн гадаргуутай ижил байв. Харин зуны улиралд 30-40C хүрч халдаг.

Буцах