Дэлхийн улс, хотууд

КЕЙП ТАУН

КЕЙП ТАУН ХОТЫН ТУХАЙ

Соёл, олон үндэстний зоог, байгалийн үзэсгэлэнт тогтоц зэрэг бүхий л сайхныг цогцолоосон газар гэвэл Кейптаунийг хэлнэ. Тиймдээ ч цэнхэр гаргийн хамгийн үзэсгэлэнтэй хот хэмээн нэрлэгддэг. Кейптаун нь өөрийн боомт, Кейпын цэцгийн бүс дэхь байршил, Тэйбл уул, Кейп цэг зэргээр алдартай. Мөн Өмнөд Африкт аялал жуулчлалаараа дээгүүр орно.

Суецийн суваг 1869 онд хийгдэхээс 200 гаруй жилийн өмнө Кейптаун нь Зүүн Африк, Энэтхэг, зүүн Ази руу явж байсан Голландын усан онгоцнуудын хангамжийн бааз болж анх байгуулагджээ. 1652 оны 4 сарын 6-нд Ян ван Рибэк ирснээр Африкийн анхны Европын суурин газар болжээ. Кейптаун нь түргэн хугацаанд Сайн илтгэлийн цайз дээрх анхны Европын харуулын бааз гэсэн үүргээсээ гарч, томоохон хэмжээний хот болсон байна. Йоханнесбург хот тэлж өргөжихийн өмнө Кейптаун нь Өмнөд Африкийн хамгийн хот хот байжээ.

2020 оны тооллогоор Кейптаун нь 4.6 сая хүнтэй хэмээн тогтоогджээ. 2,455 квадрат километр нутаг дэвсгэр нь улсын бусад хотуудаас том бөгөөд үр дүнд нь харьцангуй бага нягтшилтай. Кейптауны ах дүү хотууд нь Францын Ницца, Израйлийн Хайфа юм.

КЕЙП ТАУН ХОТОД АЯЛАХДАА

Хэрвээ та тус хот руу аялахаар төлөвлөж байгаа бол дараах газруудаар заавал зочлоорой.

КРИСТЕНБОШ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

5.28км2 талбайг хамрах дэлхийн хамгийн тансаг цэцэгсийн хүрээлэн. Өмнөд африкийн 7000 гаруй төрлийн 22000 зүйлийн ургамал ургадаг. Уг цэцэрлэгт та хөтөчтэй аялал хийх боломжтой. Эсвэл электрон дугуй хөлслөн янз бүрийн ургамлуудын талаар мэдээлэл авч аялах боломжтой байдаг байна.

ШИРЭЭ УУЛ (TABLE MOUNTAIN)

Кейпийн цэцгийн вант улс буюу Ширээ уул нь ойролцоогоор 600сая жилийн настай бөгөөд байгалийн 7 гайхамшигийн нэгд зүй ёсоор тооцогддог. Уг уулын оргилд гарч дээрээс нь тольдоогүй хүн Кейп хотод ирээгүйтэй адил хэмээн үздэг байна. Зөвхөн уг хотын ч гэлтгүй Африк тивийн хамгийн гайхамшигтай газар билээ.

РОББЕН АРАЛ

Колончлолын үед шорон байсан уг газрыг 1996 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэн авсан байна. 500 жилийн турш түүхийн олон хуудсыг элээхдээ хүн төрлөхтний хүнд хэцүү, зовлон шаналал, шударга бус байдал зэргийг ялан дийлсэн хүний оюун санааны ялалтыг гэрчлэн оршдог. Уг газарт айлчлах жуулчдын тоо өдөрт мянга мянгаар хэмжигддэг байна.

БОУЛДЕРС ОЦОН ШУВУУНЫ АРАЛ

Жижиг, элсэрхэг булангуудыг хуваасан асар том чулуунууд бүхий энэхүү үзэсгэлэнт газар нь Африк тивийн 3000 орчим оцон шувууг багтаасан колони юм.1982 онд хоёрхон үржүүлгийн бүлээс өссөн колонийн дийлэнх хэсэг нь Foxy Beach дээр амьдардаг. (Наран шарлагын газар өөрөө зочдод хориотой байдаг.)