Дэлхийн улс, хотууд

Кени улсын тухай

Кени улсын тухай

Кени улсын тухай сонирхолтой 10 баримт

  • Нийслэл хот: Найроби
  • Хүн амын тоо: 54 сая (2019)
  • Албан ёсны хэл: Суахили хэл, Англи хэл
  • Мөнгөн тэмдэгт: Кени шиллинг (KES)

Сонирхолтой 10 баримт:

  1. Кени улс Сафарагийн дэлхийн хамгийн тохиромжтой улс.
  2. Кени улс 1920-1963 он хүртэл Британийн колони байсан. Харин 1963 оны 12-р сарын 12-нд тусгаар тогтнолоо олж авсан.
  3. Кофе бол Кенийн хамгийн том экспортын нэг. Кенийн кофе нь зөөлөн амттай тул дэлхийн хамгийн эрэлттэй кофенуудын нэг юм.
  4. Үсрэх бүжиг, дайчин чадвараараа алдартай Маасайчууд бол Кени улсын уугуул иргэд юм.
  5. Кени улсад ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн Ламу Хуучин хот байрладаг. Энэхүү хот нь уламжлалт чиг үүргээ хадгалан үлдсэн Зүүн Африк дахь хамгийн эртний, хамгийн сайн хадгалагдсан Свахили суурин юм.
  6. Кени улсад олон эхнэртэй байхыг хуулиараа хүлээн зөвшөөрдөг. Кени улс
  7. Алсын зайн гүйлтийн хамгийн алдартай тамирчид бол Кенийн тамирчид юм.
  8. 2004 онд Нобелийн энх тайвны шагналыг Африк гаралтай Кени эмэгтэй Вангари Маатай хүртсэн. Энэ нь Нобелийн энх тайвны шагнал хүртсэн анхны Африк эмэгтэй болжээ.
  9. Кени улс албан ёсны хоёр хэлтэй боловч тус улсад 60 гаруй хэлээр ярьдаг. Учир нь Кени улсад угсаатны олон бүлгүүд амьдардаг бөгөөд ихэнх нь өөр өөрсдийн хэлээр ярьдаг. Кени улс, Кени улсын тухай
  10. Кени улсын уур амьсгалыг борооны улирал ба хуурай улирал хэмээн хувааж болох бөгөөд борооны улирал дуусмагц байгаль нь маш ногоон, өтгөн болдог.