КИОТО ХОТЫН ТУХАЙ
Киото хот нь Японы Хоншюү арлын төвд орших 1.5 сая орчим хүн амтай хот юм. 794-аас 1868 он хүртэл 1000 гаруй жил Киото хот нь Японы нийслэл байсан бөгөөд одоо бол Киото мужийн төв, Осака-Кобе-Киото метрополи бүсийн чухал хэсэг юм. Тус хот нь Японы соёл урлаг, боловсрол, технологийн төвүүдийн нэг бөгөөд Японы хоёр дахь хуучин их сургууль болох Киотогийн их сургууль оршино. Киотогийн зарим барилга байгууламжууд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон байна.
Япон орон тоор жимсний модоороо алдартай. Киотогийн гайхамшигт сакура мод жуулчдыг их татдаг. Хавар Маруяма хүрээлэнд сакура мод цэцэглэх үеэр сакурагийн Ханами баяр болдог.
Энэ хот нь 1000 жилийн турш Японы нийслэл байсан тул Японыг төлөөлдөг олон тооны сүм хийдүүд байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Киото хотын гудамжнууд хохирол амссан хэдий ч хуучин хот, бунхнууд, тэндхийн амьдрал оршсоор байв. Хот нь хуучин Японтой танилцах боломжтой сэдэвчилсэн парк шиг хот юм.
Киото хотын аялал
Хэрвээ та Киото хот руу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой. Шиан хот, Шиан, Шиан
Арасиямагийн хулсан ой (Sagano Bamboo Forest at Arashimaya)
Арасиямагийн хулсан ой – бүдүүн мөчир, навчсын шажигнах шуугиан жуулчдыг өөрийн эрхгүй татна. Японы Байгаль орчны яамнаас гаргасан “Японы 100 дурсгалт газар”-ын жагсаалтад оржээ. Энд сармагчны бүл амьдардаг. Зарим нэг нь Иватаяма сармагчны хүрээлэнд оршин сууна.
Киотогийн Эзэн хааны ордон (Kyoto Imperial Palace)
МЭ 794 онд баригдсан, галд шатсаны дараа хэд хэдэн удаа солигдсон Киотогийн Эзэн хааны ордон (Киото-гошо) нь тус хотын хамгийн их хүмүүс очдог түүхэн дурсгалт газруудын нэг хэвээр байна.
Нижо цайз (Nijo Castle)
Нижо цайз нь бүрэн хадгалагдсан хана, цамхаг, суваг шуудуугаар бүрэн баригдсан бөгөөд 1603 онд баригдаж, улмаар засгийн газрын төв байр болжээ. Энэхүү цогцолбор нь олон чухал урлагийн бүтээлүүдийг багтаасан хэд хэдэн барилга байгууламжтай.
Фушими-Инари Тайша сүм (Fushimi-Inari Taisha Shrine)
Япон улсын хамгийн алдартай шүтээний нэг болох Фушими-Инари Тайша сүм нь МЭ 711 онд байгуулагдсан. Будаа тариалдаг бурхан биетэй Уканомитама-но-микото-д зориулан бүтээсэн уг сүм хийдэд худалдаачид, наймаачид цэцэглэн хөгжихийн залбирдаг байна.