Дэлхийн улс, хотууд

Куба улсын тухай

Куба улс

Куба улсын тухай сонирхолтой 10 баримт

  • Нийслэл хот: Хавана
  • Хүн амын тоо: 11.19 сая (2019)
  • Албан ёсны хэл: Испани
  • Мөнгөн тэмдэгт: Куба песо (CUP)

Сонирхолтой 10 баримт:

  1. Куба улс дэлхийн хамгийн алдартай навчин тамхи үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэсэн навчин тамхиныхаа 90%-ийг засгийн газарт зарж, үлдсэн хэсгийг нь өөрсдөө зарж борлуулдаг.
  2. Куба улсад ихэнх хоолны газрууд засгийн газрын мэдэлд байдаг. Харин Паладарес нэртэй нэлээд ховор хувийн ресторанууд байдаг. Паладаресууд үйлчилгээ, хоолны чанарын хувьд илүү сайн байдаг тул Кубын жинхэнэ хоолыг амтлахыг хүсвэл эдгээр газраар зочлох хэрэгтэй.
  3. Куба улсын хүн амын 99.8% нь бичиг үсэг тайлагдсан байдаг. Энэ улсад хүүхдүүд 6-15 насандаа ерөнхий боловсрол эзэмшсэн байх үүрэгтэй. Куба улсын тухай
  4. Куба улс хамгийн сайн эрүүл мэндийн үйлчилгээтэй гэдгээрээ дэлхийд алдартай. Кубад эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээ нь иргэддээ үнэ төлбөргүй байдаг.
  5. Куба улс Coca Cola-г хориглодог. Гэхдээ Кубын зарим зочид буудлын дэлгүүр болон зарим газруудаар лангууны ард зарагддаг.
  6. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг засгийн газар эзэмшиж, өндөр хяналт тавидаг тул хэвлэлийн эрх чөлөө байхгүй. Үүнд телевиз, радио, сонин гэх мэт орно. Кубад хувьсгалаас өмнө өдөр бүр 50 орчим сонин хэвлэгддэг байсан.
  7. Куба улс Болеро, Мамбо, Ча Ча зэрэг бүжгийн төрөлх нутаг ба бүжиггүйгээр Кубыг төсөөлшгүй.
  8. Кубачууд 1959 оноос өмнөх хуучны загварлаг автомашинуудыг хэрэглэдэг. Учир нь тухайн үеийн Кубын шинэ хувьсгалт засгийн газар бүх автомашиныг хураан авч өнөөдрийг хүртэл эдгээр автомашинуудаа хэрэглэсэн. Харин эдгээр автомашинуудын ихэнх нь АНУ-д үйлдвэрлэгдсэн.
  9. Дэлхийн хамгийн жижиг мэлхий Кубад амьдардаг. Энэ мэлхийн урт нь 10мм.
  10. Куба улс дэлхийд нэг эмчид ноогдох өвчтөний тоогоор тэргүүлдэг. Энэ улс 70,000 гаруй мэргэшсэн эмчтэй. Заримдаа эмч хэрэгтэй улс орнуудад мэргэжилнүүдээ илгээх ба гадаадад байгаа Кубын эмч нар ойролцоогоор 8 тэрбум доллар буцааж эх орондоо авч ирдэг гэсэн тооцоо байдаг.
Буцах