Дэлхийн улс, хотууд

Кусадаси хот

КУСАДАСИ ХОТЫН ТУХАЙ

Энэ газрын цэцэглэлтийн үе нь эртний сүүл ба Дундад зууны эхэн үед Эфесийн доройтлоор эхэлсэн бөгөөд тэндхийн боомтын шавар улам ихэссэнтэй холбоотой байв. 15-р зууныг хүртэл энэ хот нь Скала Нова нэртэй Венецийн Бүгд Найрамдах Улс ба Генуя улсын худалдааны төв байв. 1413 онд Османчууд Султан Мухамедийн удирдлаган дор хотыг эзлэн авчээ.

Кусадаси нь одоо дотоодын болон гадаадын жуулчдын очих дуртай аялал жуулчлалын газар болжээ. Том усан онгоцны зогсоолоос гадна аяллын хөлөг онгоцны боомттой.

КУСАДАСИ ХОТЫН АЯЛАЛ

Хэрвээ та Кусадаси хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой

Адаланд (Adaland)

Кушадаси дахь Адаланд нь олон тооны гайхалтай байгууламжууд, усан дээр суурилсан аялал, бүтэн өдрийн турш зугаатай өнгөрөөх боломжтой. Хүүхдүүдэд зориулсан тусгай тоглоомын газар, гүехэн усан бассейн байдаг.

Тагтаа арал (Taubeninsel)

Кушадасигийн урд байрлах тагтаа арал дээрээс та Кушадасийн булан болон эргэн тойрны тэнгисийг гайхалтай сайханыг харах боломжтой. Өмнө нь бие даасан арал байсан бол одоо эх газартайгаа далангаар холбогдсон  нь өдрийн аль ч цагт очиж үзэх боломжтой болжээ.

Тортуга усан парк ( Tortuga Water Park)

Кушадасы далайн эргийн 20.000 м2 талбай бүхий далайн дээрэмчдийн арлын сэдэвт усан парк юм. Аква паркад 14 усан гулгуур ба мини хүүхдийн бассейн, наймалж усан бассейн,  болон өөр өөр чанартай нийт 8 усан бассейн  байдаг.

Кусадаси цайз / Kusadasi Castle /  

Кусадасын жижиг, үзэсгэлэнтэй Византийн цайз нь саяхан шинэчлэгдсэн байна. Энэ цайзын дотор 14.5м хэмжээтэй далайн халимны араг яс, дарвуулт завины цөөн хэдэн загвар бий.

Буцах