Бүгд Найрамдах Лаос Ард Улс
Нийслэл хот: Вьентьян , Лаос улсын аялал жуулчлал
Албан ёсны хэл: Лао хэл
Хүн амын тоо: ~ 7,123,205 (дэлхийд 105-р байр)
Газар нутгийн хэмжээ: 237,955 km2 (дэлхийд 82-р байр)
Голлох шашин: 66% Будда
Нэг хүнд ногдох ДНБ: $8,458
Мөнгөн тэмдэгт: Кип (₭) (LAK)
Лаос улсын товч танилцуулга
Бүгд Найрамдах Лаос Ард Улс бол Лаосын Ардын Хувьсгалт Намаар удирдуулсан нэг намтай социалист бүгд найрамдах улс бөгөөд Зүүн Өмнөд Азийн цорын ганц далайд гарцгүй орон юм. Энэтхэгийн хойгийн зүрхэнд байрлах Лаос улс нь баруун хойд талаараа Мьянмар, Хятад, зүүн талаараа Вьетнам, зүүн өмнөд хэсгээрээ Камбож, баруун ба баруун өмнөд хэсгээрээ Тайланд улстай хиллэдэг. Өнөөгийн Лаос нь 14-р зуунаас 18-р зуунд Зүүн өмнөд Азийн хамгийн том хаант улсын нэг байсан. Зүүн өмнөд Азид газарзүйн төв байрлалтай тул уг вант улс хуурай замын худалдааны зангилаа болж, эдийн засаг, соёлын хувьд чинээлэг улс болжээ. Дотоодын зөрчилдөөний дараа Лан Санг Луанг Фрабанг, Вьентьян, Чампасак гэсэн гурван тусдаа хаант улс болон задрав. 1893 онд гурван газар нутаг нь Францын протекторат удирдлага дор нэгдэж, одоо Лаос гэж нэрлэгдэх болсон. 1975 онд Вьетнамын дайн дууссаны дараа коммунист Патет Лао засгийн эрхэнд гарч, иргэний дайныг эцэс болгов. Дараа нь Лаос Зөвлөлт холбоот улс 1991 онд татан буугдах хүртэл цэрэг, эдийн засгийн тусламжаас хамааралтай байсан. Лаос улсын аялал жуулчлал
ЛАОС УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

Лаос улсын аялал жуулчлал
Аялал жуулчлалын салбар нь 1990 онд олон улсын жуулчдын тоо 80,000 байсан бол 2010 онд 1,876 саяд хүрсэн байна. Аялал жуулчлал 2020 он гэхэд 1,585 тэрбум ам долларт хүрнэ гэж тооцож байсан. 2010 онд 11 ажил тутмын нэг нь аялал жуулчлалын салбарт ногдож байна. Олон улсын зочид, аялал жуулчлалын барааны экспортын орлого нь 2010 онд нийт экспортын 16% буюу 270.3 сая ам.долларыг бий болгожээ. Европын Худалдаа, Аялал Жуулчлалын Зөвлөлөөс тус улсыг архитектур, түүхийн чиглэлээр 2013 оны “Дэлхийн шилдэг жуулчны очих газар” -аар шалгаруулсан.
Лаос улсын аялал жуулчлалын гол үзмэрүүд:
- КолКуанг Си агуй ба хүрхрээ – Луанг Прабанг дахь тус орны хамгийн гайхалтай хүрхрээний нэг юм.
- Синук кофены аялал – Sinouk Coffee бол алдартай кофе нийлүүлэгч бөгөөд таны амтлах хамгийн шинэхэн кофе юм. Боловены өндөрлөг дагуу Лаосын өмнөд хэсэгт орших Синук кофены тариалангийн талбай дээр тансаг цэцэрлэгээр зугаалж болдог.
- Вьентьян хотын аялал – Патуксэй хөшөө, Ват Си Сакет, Ват Фра Кео, Будда цэцэрлэгт хүрээлэн зэрэг хотын аялал жуулчлалын гол газруудтай танилцах боломжтой.
- Зааны тосгон – Энэхүү дархан цаазат газар нь Лаос дахь Азийн заануудыг нөхөн сэргээх, хамгаалахад зориулагдсан танин мэдэхүйн байгууламж юм.
ЛАОС УЛСЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА
