Дэлхийн улс, хотууд

Макао улсын тухай

Макао улсын тухай

Макао улсын тухай сонирхолтой 10 баримт

  • Хүн амын тоо: 672 мянга (2019)
  • Албан ёсны хэл: Хятад хэл, Португал хэл
  • Мөнгөн тэмдэгт: Макао патака (MOP)

Сонирхолтой 10 баримт:

      1. Макао улс сүлжмэл эдлэл, аялал жуулчлал, мөрийтэй тоглоомын салбар өндөр хөгжсөн.

      2. 1557 онд Макао улс Португалийн колони болж 1999 онд Хятад улсын харьяанд шилжсэн бөгөөд Ази дахь Европын хамгийн сүүлийн колони улс юм.

      3. Макао улс дэлхийн хамгийн алдартай аялал, жуулчлалын газруудын нэг. Жил бүр 30 сая жуулчин хүлээн авдаг.

      4. Харь гаригийн гэмээр этгээд загвартай олон тооны барилга Макао улсад байдаг. Хамгийн алдартай нь Морфеус зочид буудал.

      5. Чөлөөт уналтын дэлхийн хамгийн өндөр цэг бол Макао товер. Уг барилгын 233 метрийн өндрөөс чөлөөт уналт хийх боломжтой.

      6. Мөрийтэй тоглоомоос жил бүр олдог асар их ашгийн ачаар Макаод амьдардаг хүмүүст засгийн газраас жилд нэг удаа мөнгө олгодог. Байнгын оршин суугчид 9,000 патака, байнгын бус оршин суугчид 5,400 патака авдаг.

      7. Макао улс орлогынхоо 50 хувийг мөрийтэй тоглоомоос бүрдүүлдэг ба хүн амын 20 хувь нь казинод ажилладаг.

      8. Макаогийн оршин суугчдын 50 хувь нь Буддын шашинтай.

      9. Макао улс нэг хавтгай дөрвөлжин км-т ногдох хүн амын нягтралаараа дэлхийд тэргүүлдэг.

      10. Макаогийн нийт хүн амын 95% нь хятадууд байдаг.

Буцах