БҮГД НАЙРАМДАХ МАЛАВИ УЛС
Нийслэл хот: Лилонгве
Албан ёсны хэл: Англи болон Чива
Хүн амын тоо: ~ 19’120’000 (дэлхийд – 62р байр)
Газар нутгийн хэмжээ: 118’484 km2 (дэлхийд – 46р байр)
Голлох шашин: Хүн амын 77.3% нь Христ, 13.8% нь Исламын шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: $1’234
Мөнгөн тэмдэгт: Малавийн Квача ( MWK)
Товч танилцуулга
Африкийн зүүн өмнөд хэсэгт орших далайд гарцгүй Малави улс нь Их Рифтийн хөндий ба асар том Малави нуураар хуваагдсан өндөрлөг газрын байрлалаар тодорхойлогддог. Африкийн Халуун Зүрх хэмээн тодорхойлогдох энэхүү газар нь олон нийтэд төдийлөн сайн танигдаагүй ч зэрлэг ан амьтан, соёл урлаг мөн Африк тивийн 3дахь том нуурын байгаль зэргээр алдартай. Жилийн турш аялах боломжтой уг газар нь дэд Сахарын бүсийн хамгийн үзэсгэлэнтэй төдийгүй Африк тивийн хамгийн аюулгүй улсуудын нэг юм.
МАЛАВИ УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

МАЛАВИ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
МАЛАВИГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Малави улсын аялал жуулчлалын салбар нь төдийлөн том биш бөгөөд 2018 оны дүнгээр ердөө 43 сая ам.долларын орлого олсон гэх тоо баримт бий. Энэ дүн нь ДНБ – ын дөнгөж 0.56 хувийг эзлэх бол зүүн африкийн аялал жуулчлалын орлогын 0,01 хувьд ч хүрдэггүй байна. 2018 онд ирсэн жуулчид дунджаар 1 хүний 44ам.доллар зарцуулсан гэх судалгаа байдаг.
МАЛАВИГИЙН – ийн аялал жуулчлалын гол үзмэрүүд:
- Ливондэ Парк – Малавигийн уламжлалт паркуудаас бааз, сафари аялал зэргээрээ хамгийн алдартай газар билээ. Паркийн баруун хэсгээр урсах Ширь гол нь усны үхэр, матраар дүүрэн байдаг төдийгүй 500 – с илүү тооны заан байнга цугладаг газар юм. Ойролцоох эргээр усны шувууд дүүрэн байхын зэрэгцээ зээр, тахь зэрэг нутагладаг.
- Мажетэ Парк – Анх 2003 оноос Шайрь голын баруун эргийн уг цөлөрхөг газарт менежмент хийж эхэлснээс хойш маш их үр дүнд хүрчээ. Өдгөө уг газарт 3000 орчим амьтан нүүдэллэн ирж суурьшаад байгаа бөгөөд арслан, цөөвөр чоно, гөрөөс, хар хирс, одос үхэр, заан, ирвэс зэрэг ховор амьтад багтдаг.
- Лиловь Зэрлэг амьтдын хүрээлэн – Энэхүү 1,1 кв.км зэрлэг газар нь өнчин, шархадсан, зэрлэг амьтдыг аврах боломжтой Малавийн цорын ганц дархан газар бөгөөд байгаль хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Орон нутгийн оршин суугчид Румынаас аврагдсан нэг нүдтэй арслан, питон, хоёр кобра, бабуон, дайкэр, сервал, цэнхэр ба хилэн сармагчингууд зэрэг амьтад байдаг ч уг газар нь амьтны хүрэлээн биш учир яг ч үзнэ гэсэн баталгаа байдаггүй. Орох хураамжид хашаагаар нэг цагийн аялалыг багтаасан болно.
- Каронга Музей – Уг музей нь М1 орчмоос олдсон Малависаурусын чулуужсан араг яс болон бусад олон сонирхолтой үзмэрүүдийг агуулдаг. Уг газарт ихэвчлэн хөтөчтэй аялал хийдэг бөгөөд англи хэл дээр тайлбартай мэдээллийн самбарууд ч байдаг. Үлэг гүрвэлээс Ардчилал руу хэмээх нэртэй хүний үүсэл хөгжил, үе шатуудыг харуулсан сонирхолтой аялал хэн бүхэнд таалагддаг байна.
МАЛАВИ УЛСЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА
