Малайз улсын тухай сонирхолтой 10 баримт
- Нийслэл хот: Куала-Лумпур
- Хүн амын тоо: 32.6 сая (2019)
- Албан ёсны хэл: Малай хэл
- Мөнгөн тэмдэгт: Малайзын ринггит (RM) (MYR)
Сонирхолтой 10 баримт:
- Малайз улс бол Зүүн Өмнөд Азийн эх газар болон Ази, Далайн хооронд сунаж тогтсон арлуудын нутаг дэвсгэрийг багтаасан дэлхийн цорын ганц улс юм.
- 5 км голчтой дэлхийн хамгийн том тойрог зам нь Малайз улс, Путражаяад байрладаг.
- Борнео арлын Кинабулу уул 4095 метрын өндөрт орших Малайз улсын хамгийн өндөр цэг. ЮНЕСКО энэ оргилыг Дэлхийн өвд бүртгэсэн.
- Малайзын Борнео арлын Гунунг Мулугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байх Саравак агуй бол дэлхийн хамгийн том агуй юм.
- Борнео бол дэлхийн хэмжээнд Гренланд, Шинэ Гвинейн дараа ордог гурав дахь том арал юм. Энэ арал нь Индонез, Малайз улс, Брунейн тусгаар тогтносон Султант улс гэсэн гурван улсын нутаг дамнасан арал.
- Малайз улс байгалийн резин үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравдугаарт, харин резинэн бээлийний нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг.
- Дэлхийн хамгийн урт, хорт могой хаан кобрагийн өлгий нутаг бол Малайз улс. малайз улсын тухай
- Малайз улсад халуун орны хамгийн өндөр модны нэг Туаланг ургадаг. Уг модны суурийн голч нь 3 метр бөгөөд 79 метр хүртэл өндөр ургадаг.
- Малайз улс нь дэлхийн тойрог хэмжээс болох 40,075 км-ээс урт буюу 65,877 км урт хурдны замтай.
- Малайз дахь зарим барилгад дөрөвдүгээр давхар байдаггүй. Учир нь дөрвөн гэсэн авиа нь хятад хэл дээрх үхлийн дуутай адилхан тул тэдгээрийг “3A” давхар гэж нэрлэдэг.