МАЛЕ ХОТЫН ТУХАЙ
Мале бол Бүгд Найрамдах Мальдив улсын нийслэл бөгөөд хамгийн олон хүн амтай хот юм. 227,486 хүн амтай, 8.30 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, дэлхийн хамгийн шигүү хүн амтай хотуудын нэг юм. Захиргааны хувьд хот нь төв арал, нисэх онгоцны буудлын арал болон Мале хотын зөвлөлийн удирддаг бусад дөрвөн арлаас бүрдэнэ. Уламжлал ёсоор бол энэ нь эртний хаадын хаант улсууд ноёрхож, ордон байрлаж байсан хааны арал байв. Урьд нь энэ нь бэхлэлт, хаалгаар (дороши) хүрээлэгдсэн ханатай хот байсан. 1968 онд хаант засаглалыг цуцалсны дараа Ерөнхийлөгч Ибрахим Насирийн удирдлага дор хотыг өөрчлөн байгуулахад Хааны ордон (Ганьдувару) үзэсгэлэнт цайз (коши), босгонууд (бурузу) -тай хамт устгагджээ.
Мале нь халуун орны муссон уур амьсгалтай. Тус хотод чийглэг ба хуурай улирлын холимог байдаг бөгөөд чийглэг улирал 4-р сараас 1-р сар хүртэл үргэлжилдэг бөгөөд хуурай улирал 2, 3-р саруудыг хамардаг. Энэ уур амьсгалтай хэд хэдэн хотуудаас ялгаатай нь Мале жилийн туршид харьцангуй тогтвортой температуртай байдаг ба дунджаар хамгийн өндөр нь 30 ° C, хамгийн бага нь 26.5 ° C байна.
Мале хотын аялал
Хэрвээ та Мале хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Хукуру Миский (Hukuru Miskiy)
Хукуру Миский буюу Баасан гаригийн сүм бол 1656 оноос эхтэй тус улсын хамгийн эртний сүм юм. Энэ нь Ариун Коран судрын бичээстэй шүрэн чулуунуудаар баригдсан эртний байгууламжийг харуулсан. Лалын шашингүй хүмүүс тус улсын Исламын шашны яамнаас тус сүмд нэвтрэх зөвшөөрөл авах ёстой.
Баасан гарагийн том сүм ба Исламын төв (The Grand Friday Mosque)
Пакистан, Бруней, Малайзын тусламжаар 1984 онд баригдсан энэхүү алтан бөмбөгөр сүм нь алсаас нүд булаам харагддаг. Хуучин Хукуру Мискийтэй харьцуулбал энгийн байдлаараа онцлог юм. Энэ бол одоогоор тус улсын хамгийн том лалын сүм юм. Зөвхөн гол залбирлын танхимд 5000 хүртэл хүн багтах боломжтой.