МАНИЛА ХОТЫН ТУХАЙ
Манила хот нь Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл, 1,780,148 оршин суугчтай, улсынхаа хоёрдугаар их хот, дэлхийн хамгийн шигүү суурьшилт хот. Засаг захиргааны хуваариар Манила, Кесон, Калоокан, Пасиг, Тагиг гээд 16 хот болох Манила хотын бөөгнөрөл (Нийслэлийн муж)-ийн 619.57 км² газарт 13 сая хүн бий. 2019 онд дэлхийн хамгийн хүн нягт хүн амтай хот болжоо. Манила хот нь Мексик болон Мадридтай адил дэлхийн хамгийн эртний хотуудын нэг гэж тооцогддог байв. Учир нь хотын худалдааны сүлжээ нь Номхон далайг гаталж, Азийн орнуудыг Испани, Америк тивтэй анх удаа холбож байв. Энэ худалдааны зам нь амжилттай болоход дэлхийн түүхэнд анх удаа манай гарагийг тойрсон худалдааны маршрутын тасгалтгүй гинжин холбоо байгуулагджээ.
Өнөөдөр энэ газарт 16-р зууны үед баригдсан түүхэн дурсгалт газрууд олон бий. Анхны их сургууль (1590), гэрэлт станц (1642), гэрэлт цамхаг (1846), усны систем (1878), зочид буудал (1889), цахилгаан (1895) зэрэг Филиппиний олон “анхны” зүйл Манилад байдаг.
Манила хотын аялал
Хэрвээ та Манила хот руу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Сан Агустины сүм (San Agustin Church)
Сан Агустин сүмийг 16-р зууны сүүлчээр барьж эхэлсэн. Өнөөдөр энэ сүм нь ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй бөгөөд Филиппин дэх хамгийн эртний чулуун сүм болжээ. Энэ нь барокко (гоёмсог) хэв маяг, нарийн ширхэгтэй цутгамал бүхий тансаг дотоод засал чимэглэлтэй.
Аяла музей (Ayala Museum)
Энэхүү музей нь 4 давхар бүхий байгууламжид Филиппиний урлаг, түүх, өв соёл, соёлын талаарх үзмэрүүдийг хадгалж хамгаалдаг.
Манила Америкийн оршуулгын газар (Manila American Cemetery)
Энэ өндөрлөг газар нь 152 акр газрыг хамардаг бөгөөд Дэлхийн II дайны үеэр тулалдаанд амь үрэгдсэн 17206 цэргүүдийн оршуулга байдаг. Дайны үеийг дүрслэхүйц ханын зураг, дүрс бүхий нээлттэй задгай хэд хэдэн галерей байдаг.