МИЛАН ХОТЫН ТУХАЙ
Дундад зууны үед Милан Италийн хамгийн хүчирхэг хотуудын жагсаалтад багтдаг байжээ. Тус хот нь ойролцоогоор 1.3 сая хүн амтай. Италийн баруун хойд зүгт оршдог 181.76 км2 газар нутагтай. Улсынхаа аж үйлдвэр, санхүүгийн төв гэгдэхээс гадна хувцас загварын нийслэл гоёмсог чамин хот гэгддэгээрээ мөн хөл бөмбөгийн Интер, Милан хоёр багаараа энэхүү нэрийг дэлхийд дуурсгадаг байна. Энд жил тутам олон улсын шинж чанартай загварын үзэсгэлэн шоу олноор зохион байгуулагддаг бөгөөд эдгээрт оролцох болон Милан хоттой танилцах зорилгоор жилд 8 сая гаруй жуулчид тус хотыг зорьдог гэсэн тоо баримт байдаг.
МИЛАН ХОТЫН АЯЛАЛ
Хэрвээ та Милан хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Хотын гол сүм (Main Cathedral)
Энэ сүм нь готик хийцээр баригдсан 500 жилийн түүхтэй ромын католик сүм. Тус сүм нь төв талбайд байрлах бөгөөд сүмийн ойролцоо дэлхийд алдартай брэндийн дэлгүүрүүд олноор байрладаг.
Том худалдааны төв (Galleria Vittorio Emanuele II)
Энэ худалдааны төв бол үнэтэй дэлгүүр, баар, ресторанаар хүрээлэгдсэн асар том шилэн дээвэртэй дэлгүүр. 1867 онд баригдсан энэ нь Duomo, La Scala квадратуудыг холбосон бөгөөд шинээр нэгдсэн Италийн хотуудыг бүрдүүлж буй хотуудын бэлгэдэлүүдтэй.