Аяллын зөвлөмж

Могойд хатгуулвал хэрхэн арга хэмжээ авах вэ?

Аяллын үеэр тулгамдаж болох гэнэтийн осол, бэртэл гэмтэл зэргээс хамгийн ноцтой байж болохуйц нь араатан амьтдын дайралт тэр дундаа могойд хатгуулах юм. Могой нь тэр бүр хүн рүү түрүүлэн дайрч хаздаггүй бөгөөд могойд хатгуулж буй хүмүүсийн дийлэнх нь могойг барих гэж оролдсон эсхүл алахаар завдсан байдаг.
Манай орны могойнууд нь бусад улсын нүсэр том, ширэнгийн хорт могойнуудыг бодвол биеээр жижиг, хөнөөл багатай ч зарим хатгуулсан тохиолдолд үхлийн аюулд хүргэж болно. Иймд могойд хатгуулсан үед хэрхэн анхны тусламж үзүүлэх талаар ГАЗАРЧИН – Таны аяллын хөтөч сонирхуулж байна.

Дэлхий даяар жил бүр 50 мянга гаруй хүн могойд хатгуулж үхдэг гэх статистик нь уг амьтныг манай гаргийн хоёр дахь (1-т шумуул байдаг) хөнөөлт амьтнаар нэрлэх шалтгаан болдог. Монгол оронд хортой, хоргүй нийлсэн 9 зүйлийн могой ихэвчлэн говь цөлийн бөгөөд хадархаг, уулархаг нутаг бараадан амьдардаг. Тэдний байгалийн өнгө төрх нь амьдарч буй газар орондоо ихэд зохицсон байдаг бөгөөд хөрс, чулуунаас ялгарахгүй байх тохиолдол олон байдаг.
Иймд аялагч та могой ихтэй газраар аялахдаа аль болох замаас гаралгүй, уул хадаар дамжилгүй аялах нь учирч болох эрсдэлээс сэргийлнэ. Гэвч золгүй байдлаар могойд хатгуулсан тохиолдолд та дараах алхамуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

1. Ямар төрлийн могой вэ гэдгийг нэн яаралтай тогтоох шаардлагатай.
Гэхдээ үүний тулд могойг барих гэж оролдох нь хоёр дахь хохирогчийг үүсгэхээс өөр нөлөөгүй иймд зургийг нь ав. Юуны өмнө тэр могой хортой эсэхийг мэдэхийг оролд. Үүнийг  шvдний ормоор ялгаж болно.
Хортой могой хатгахад голдуу хоёр хорт шvдний мөр vлддэг бол хоргvй могойнд хатгуулахад бүхэл бүтэн хоёр эгнээ шvдний мөр vлддэг байна.

2. Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгvй
Хөдөлгөх тусам хор биеэр нь тvргэн тархана. Хатгуулсан хүнийг тайвшруулан, янз бүрийн чимэг болон бариу хувцсыг тайлж шархыг ил гаргана. Хорны тархалтыг сааруулахын тулд хатгуулсан газраас дээш хэдэн см – ийн зайтай чангахан боолт хийх хэрэгтэй. Гэхдээ үзүүрийн судасны цохилт мэдэгдэхгүй болтол нь чангалж болохгүй.

3. Хүйтэн усаар хазуулсан эсэхийг байнга норго.
Болж өгвөл хүйтэн усанд уг хэсгийг дүрэх хэрэгтэй. Мөс байвал тун сайн.

4. Хорыг гадагшлуулах
Хатгуулсан газарт мөлгөр ирмэгтэй сав зэргээр бумба тавин хорыг гадагшлуулах хэрэгтэй. Боломжгүй тохиолдолд амаараа сорж хаяаад амаа сайтар зайлах хэрэгтэй. Учир нь хор венийн судсаар дамжин, биеэр тархах юм бол маш аюултай.

5. Уяаны чанга байгаа эсэхийг байнга шалгаж, суларсан бол чангалах хэрэгтэй.

6. Тайвшруул
Үндсэн шинж тэмдэг бол шок тул өвчтөнд өөр сэтгэл санааны дарамт өгөхгүй байх хэрэгтэй. Мөн өөр энгийн анхан шатны тусламж үзүүлтэл дулаан байлгаж, хатгуулсан газрыг дээд цэгт нь хүртэл өргөж, хөдөлгөөнгүй   байлгах ба алкохол өгч болохгүй. Харин шингэн зүйл ихээр уулгах хэрэгтэй.

7. Эмнэлэгт хүргэ
Өвчтөнг аль болох хамгийн ойрын эмнэлгийн тусламж үзүүлэх газар болгоомжтой хүргэх. Янз бvрийн могойд өөр өөр хоргvйсvvр шаардлагатай байдаг. Иймд хугацааны хэмнэхийн тулд танд өмнө авсан зураг хэрэг болно. Могойн хорны эсрэг үйлчилгээтэй хоргvйсvvрийг хийх хvртэл боолтыг тайлж болохгvй.

8. ПАРАЦЕТАМОЛ
Өвдөлтөд аспирин бус парацетамол өгөөрэй. Аспирин цус шингэлэх үйлчилгээтэй тул энэ үед нэмэр болохоосоо нэрмээс болно. Татрангийн вакцин хийлгэвал сайн. Мөн хатгуулсан хэсэг нь халдварлагдсан бол пенициллин өгөх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд могойд хазуулсан тохиолдолд цаг хугацаа хамгийн чухал гэдгийг битгий март.

Буцах