Дэлхийн улс, хотууд

Монако улс

МОНАКО УЛСЫН ТУХАЙ

Нийслэл хот:  Монако
Албан ёсны хэл: Франц хэл
Хүн амын тоо: ~ 38.100 (2019)
Газар нутгийн хэмжээ: 2.02 км²
Голлох шашин: Христ шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: $65,928
Мөнгөн тэмдэгт:
Euro (€) (euro)

Монако улсын товч танилцуулга

Монакогийн Гүнт улс нь Баруун Европын өмнөд хэсэгт Газар Дундын тэнгисийн төвийн хойд эргийг даган суурьшсан тусгаар тогтносон дэлхийд хоёдугаар тооцогдох бага хот-улс юм. Тус улсын нийслэл нь энэ улсад байх цорын ганц хот болох Монако. Татвар ноогдуулалтын түвшингийн хэмжээ нэн бага гэдгээрээ алдартай тус улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь хүн амын 84 хувийг эзлэх гадаадын харьяат хөрөнгөтөн баячууд юм. Монако

Эзэн хаан Генрих VI дараа 1191 онд Бүгд Найрамдах Генуя улс одоогийн Монако орчмын эрэг орчмын бүс нутгийг хяналтад шилжүүлжээ. 1215 оны 6-р сарын 10-ны өдөр Хан хүүгийн ордон байгаа газарт Генуагийн хилийн цайз барьж эхэлжээ. Энэ өдрийг Монако байгуулагдсан өдөр гэж үздэг. Монако

1956 онд хун тайж Рейнер, Америкийн алдарт жүжигчин Грейс Келли нар гэрлэх үеэр Монако олон улсын анхаарлыг татаж, 2011 онд тэдний хүү Альберт, Шарлиз Виттсток нар гэрлэх үеэр олон улсын анхаарлыг татав. Монако

Монте-Карлогийн олон улсын циркийн наадам жил бүрийн эхэнд болдог. Хун тайжын ивээл дор дэлхийн шилдэг циркийн уран бүтээлчид  “Циркийн ертөнцийн шилдгийн ” –ын төлөө өрсөлддөг байна. Монако

МОНАКОГЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

МОНАКО УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Монако 2019 онд нийт 363,000 жуулчин бүртгэж, дэлхийн үнэмлэхүй үзүүлэлтээр 162-т жагсчээ.

Монако улсын аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Монте-Карло Казино/Casino Monte-Carlo/ – 1858 онд баригдсан казино бол дэлхийн хамгийн алдартай казиногийн нэг юм. 19-р зуунд казиног хэдэн жилийн турш ажиллуулснаар  улсын төсвөөс илүү их ашиг олж байсан нь үнэхээр гайхмаар зүйл юм.
  2. Далайн зүйн музей/Ozeanographische Museum /– Далайн  музей нь Монако-Вилл дэх Газар дундын тэнгис хүртэл үргэлжлэх хадан цохион дээр байрладаг. Энэ нь Монакогийн хунтайжийн өргөө, Палис де Монакогийн талбайтай шууд холбогддог.
  3. Нотр-Дам сүм / Cathedrale Notre-Dame-Immaculee /– Энэхүү сүм нь 1874 онд нураасан Сент-Николас сүмийн суурийн дээр босжээ. 1875-1903 оны хооронд нео-романескийн хэв маягаар баригдаж, 1911 онд ариулан адислагдсан  сүм хийд нь Хунтайжийн ордноос холгүй байдаг.
  4. Хунтайжийн ордон / Prince’s Palace /- Энэ ордон нь Монакогийн бүрэн эрхт ханхүүгийн албан ёсны өргөө юм. 1191 онд Генуагийн цайз хэлбэрээр баригдсан бөгөөд урт удаан, үргэлж гайхалтай түүхэн хугацаанд нь гадаадын олон гүрнүүд бөмбөгдөж, бүслэн авч байжээ. 21-р зуунд тус ордон одоогийн Монакогийн ханхүүгийн оршин суудаг газар хэвээр байна.
Буцах