Дэлхийн улс, хотууд

Москва хотын тухай

Москва хотын тухай сонирхолтой 10 баримт

  1. Москва хотыг 1147 онд хун тайж Юрий Долгоруки байгуулсан.
  2. Кремлийн сүм бол Москвад хадгалагдан үлдсэн хамгийн эртний барилга юм. Энэ барилга 1479 оны 8-р сарын 12-нд баригдсан.
  3. Москва хотод байрлах Оросын үндэсний номын сан нь 1862 онд байгуулагдсан бөгөөд Европ дахь хамгийн том, дэлхийд АНУ-ын Конгрессын номын сангийн дараагаар хоёрдугаарт бичигддэг номын сан юм.
  4. Москва хот дэлхийн хамгийн хурдан метротой. Оргил ачааллын үед галт тэрэг хоорондын зай ердөө 1.5 минут байдаг.
  5. Москвагийн Улсын Их Сургууль дэлхийн хамгийн том их сургуулийн барилга. Москва хот
  6. 1990 оны 1-р сарын 31-нд Москвагийн Пушкиний талбай дээр McDonald’s анхны ресторанаа нээхэд хэдэн километр үргэлжилсэн цуваа үүссэн. Тэр түүхэн өдөр тус ресторан нь 30,000 гаруй хүнд үйлчилсэн нь дэлхий түүхэн дээд амжилт болжээ.
  7. Москва хот бол дэлхийн хамгийн олон тэрбумтантай хотуудын нэг. 2019 оны байдлаар тус хотод 71 тэрбумтан бүртгэгджээ.
  8. Горькийн цэцэрлэгт хүрээлэн бол Москвагийн төв цэцэрлэг бөгөөд амралтын өдрүүдэд өдөрт 100 000 гаруй хүн ирдэг.
  9. Кремлийг Италичууд барьсан. XV зууны үед Кремлийн хана, сүм хийдүүд нь ноцтой эвдэрч, засвар хийх шаардлагатай болсон тул тухайн үед Оросын архитекторууд энэ асуудлыг шийдэж чадаагүй. Иймээс Их Гэгээн Иван III гадаадын архитекторуудыг Москвад урьж, Кремлийг дахин сэргээсэн. Москва хотын тухай
  10. Москва хот “Арбат” гудамж бол Москвагийн хамгийн эртний гудамжнуудын нэг ба жуулчдын заавал очиж үзэх газрын нэгт тооцогддог. Арбат гудамжнаас орос соёлтой танилцаж, орчин үеийн шинэ брэнд гээд хүссэнээ худалдаж авах боломжтой.