Дэлхийн улс, хотууд

Мурманск хот

МУРМАНСК ХОТЫН ТУХАЙ

Мурманск бол Оросын Кола хойгийн хойд туйлын тойргоос хойд зүгт орших Европын хойд боомт хот юм. Энэ нутгийн уугуул оршин суугчид бол Сами юм. 1916 оны 10-р сард Романов ам Мурман  нэрээр байгуулжээ. Романов бол Оросын хааны удмынхны нэр, харин Мурман бол Оросын Кола хойгийн хойд эрэгт өгсөн нэр байжээ. Оросын сүүлчийн хааныг түлхэн унагасны дараахан 1917 оны 4-р сард уг хотыг Мурманск болгон өөрчилжээ.

МУРМАНСК ХОТЫН АЯЛАЛ

Хэрвээ та Мурманск хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.

Ленин хөлөг онгоц (Eisbrecher Lenin)

Ленин 1959 онд ашиглалтад ороод Оросын хойд эрэг дагуу ачааны хөлөг онгоцны далайн замыг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. 1960-1965 онд хөлөг онгоц Арктикийн навигацийн улирлын туршид 85000 гаруй милийг туулсан бөгөөд үүнээс бараг 65000 нь мөсөн замаар өнгөрчээ. 1974 оны 4-р сарын 10-нд хөлөг онгоцыг Лениний одонгоор шагналаа.

Зөвлөлт Арктикийг хамгаалагчдын хөшөө / Monument of the Defenders of the Soviet Arctic during /-Мурманск хотод дайны сэдэвт зориулсан хэд хэдэн хөшөө байдаг. Энэ нь Мурманск дэлхийн хоёрдугаар дайны дараа Оросын баатар хотын статусыг авсантай холбоотой юм. Хамгийн гайхалтай барилга бол яах аргагүй Арктикийг хамгаалагчдын хөшөө юм. 35 метрийн өндөр хөшөөг олон нийт “Алжосча” хэмээн нэрлэдэг байна.

Цэргийн далайн музей (Militärisches Meeresmuseum der Nordflotte)- Хойд флотын Цэргийн далайн музей нь 1946 онд офицеруудын байшинд нээгдсэн бөгөөд 10 танхимаас бүрддэг. Эндээс та 1000 м2 талбай дээр 65,000 орчим үзэсгэлэнтэй үзмэр үзэх боломжтой. Энэхүү музей  нь 1693 оноос хойш Хойд флотын түүх, хөгжлийн талаар илүү ихийг хэлж өгдөг.

Цасан тосгон (Snow village)

Энэхүү аялал жуулчлалын төвийн түүх нь анх 2008 онд Владимир Комягин барьсан үеэс эхэлдэг. Цасан тосгоныг жил бүр шинэ цасаар босгодог. 2012 онд Цасан тосгоныг Оросын хамгийн том цасан бүтээн байгуулалт гэж хүлээн зөвшөөрсөн. 2014 онд Оросын дээд амжилтын номонд цасан бүрхүүлтэй хамгийн том барилга нь  багтжээ.