Дэлхийн улс, хотууд

МЬЯНМАР УЛС

МЬЯНМАР УЛС

Нийслэл хот: Нейпьидо

Албан ёсны хэл: Бирм
Хүн амын тоо: ~ 53.370.609 (24)
Газар нутгийн хэмжээ: 676.578 км²
Голлох шашин: Буддын шашны Бага хөлгөний урсгал
Нэг хүнд ногдох (нэрлэсэн) ДНБ: $1.264 (159)
Мөнгөн тэмдэгт: Кьят (ММК)

Мьянмар улсын товч танилцуулга

Мьянмар улсыг албан ёсоор Мьянмарын Холбоо гэж нэрлэдэг. Энэ нь Энэтхэг-Хятадын хойгийн хамгийн том нутагтай зүүн өмнөд Азийн орон юм. Мьянмар нь дэлхийн 40 дахь том болох 676,578 ам дөрвөлжин километр газар нутагтай, 24 дэх хүн ам шигүү суурьшсан улс юм. Хил дагуух нутгаар уулархаг, дунд хэсэгтээ голын хөндийтэй, өмнөд хэсгээр тэнгисийн эргийн нам дор газартай. 

Жилийн дундаж температур 21°C байх ба өмнөд хэсэгт халуун буюу дунджаар 32°C температур хүрч хална. Өмнөд эргээр муссон салхитай, Умард хэсэгт харьцангуй сэрүүн байдаг. 

Мьянмар олон үндэстний орон юм. 135 нэрээр ялган бүртгэдэг. Хүн амын олонх нь төвөд-бирм угсааны «бама» хэмээх бирм үндэстэн (68%) юм. Мөн тай-кадай угсааны шан ястан (10%), төвөд-бирм угсааны карен ястан (6%), аракан яастан (4%), хятад үндэстэн (3%), мон, качин зэрэг ястангууд байна. Улсын албан ёсны хэл нь бирм үндэстний эх хэл болсон төвөд-бирм язгуурын бирм хэл байна. Хүмүүс бирм, шан, мон гэсэн үет үсгээр бичдэг. Бирм үсэг харьцангуй дугуй хийцтэй.

МЬЯНМАР УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

Мьянмар улсын аялал жуулчлал

Мьянмарын аялал жуулчлалын салбар бол хөгжиж буй салбар юм. Мьянмар улс нь олон талаараа аялал жуулчлалын асар их чадавхтай, сонирхол татахуйц зүйлсээр баялаг байдаг. 2012 онд жуулчдын ирэлт анх удаа нэг саяын босгыг давж байсан. 2012 онд аялал жуулчлалаас олох орлого огцом өсч, 2011 онд 315 сая доллар байсан бол 2012 онд 534 сая гаруй доллар болжээ. 2013 онд гадаадад ирсэн хүмүүсийн тоо 2.04 сая гаруй болжээ. 

Мьянмар улсын аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Pyu city-states: Пью хот, мужууд нь ойролцоогоор МЭӨ 2-р зуунаас 11 зуун хүртэл байсан хот, мужуудын нэгдэл юм. 
  2. Баган: бол Мьянмарын Мандалай муж дахь эртний хот бөгөөд ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.
  3. Бадах-лин ба хамаарах агуйнууд /Badah-lin and associated caves/: Энэ газарт палеолитаас неолитын үед хадны зурагтай янз бүрийн агуй орно.
  4. Мяук-У археологийн бүс ба дурсгалт газрууд: Энэ газарт 15-16-р зууны хооронд барьсан Араканы хаант улсын нийслэлийн бүх хөшөө дурсгал орно.

МЬЯНМАР УЛСЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

мянмар-улс-12