МЮНХЕН ХОТЫН ТУХАЙ
Мюнхен нь Германы Бавари мужийн нийслэл юм. Хотын захиргаанаас гаргасан хязгаарлалтын улмаас 1.5 сая хүн л тус хотод оршин суудаг ба Мюнхэн хотын дагуул дүүргүүдийг оролцуулаад 2,9 сая орчим хүн амтай. Энэ хот нь эдийн засгийн хувьд маш хурдацтай өсч буй Европын хотуудын нэг бөгөөд Allianz, BMW, Linde, Munich Re, Siemens зэрэг томоохон компаниудын төв оффисууд энд байдаг. Тус хот нь улсын болон олон улсын байгууллагууд, нэртэй их дээд сургуулиуд, чухал музей театрууд, үзэсгэлэн яармагууд, спортын уралдаан тэмцээнүүд, олон улсын томоохон хурал зөвлөгөөн зохион байгуулагддаг бөгөөд Oktoberfest болон олон төрлийн үзэх газруудаараа жуулчдыг татдаг байна.
МЮНХЕН ХОТЫН АЯЛАЛ
Хэрвээ та Мюнхен хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Хотын захиргаа (Rathaus)
Энэ хот 1158 онд байгуулагдсанаас хойш Marienplatz нь Мюнхений төв байсан . Энд байрлах Neues Rathaus нь хотын зөвлөл, хотын захирагчийн алба, удирдлагын хэсэг зэрэг байдаг байна. Энэ нь 1867 ба 1908-ийн хооронд Gothic Hauberrisser-ээс Gothic Revival архитектурын хэв маягаар баригдсан.
Нюнфинбургын ордон (Nymphenburg Castle)
Neuhausen дахь Schloss Nymphenburg бол Баварийн хаадын зуны ордон юм. Энэхүү ордныг 1664 онд Италийн архитектор Агостино Бареллигийн зургаар Савой хотын хунтайж сонгож хосууд болох Фердинанд Мариа, Хенриетт Аделаида нар захиалан хийлгэж байжээ.