Дэлхийн улс, хотууд

Найпидав хот

НАЙПИДАВ ХОТЫН ТУХАЙ

Найпидав (Naypyidaw) нь бол Мьянмарын нийслэл бөгөөд гурав дахь том хот юм. Энэ хот нь Найпидавын Холбооны нутаг дэвсгэрийн төвд байрладаг. Мөн аль ч муж, нутагт харьяалагддаггүй бүрэн төлөвлөгдсөн хот юм. Хуучин Пьинмана дүүрэг гэж нэрлэдэг байсан хот нь 2005 онд албан ёсоор Мьянмарын засаг захиргааны төв болгосон /Хуучин Янгон хот нийслэл байсан/. Мьянмарын засгийн газрын төв байр суурийн хувьд Найпидав хотод Холбооны парламент, Дээд шүүх, Ерөнхийлөгчийн ордон, Мьянмарын Засгийн газрын албан ёсны оршин суугчид, засгийн газрын яам, цэргийн төв байр байдаг. Найпидав хотод нь ер бусын том хэмжээтэй, хүн амын нягтрал маш бага байдгаараа онцлог юм. Энэ хот нь 7054 км2 газар нутагтай бөгөөд 924 608 хүн амтай гэж албан ёсоор мэдээлжээ.

Найпидав хотыг хэд хэдэн бүсэд хуваасан байдаг. Үүнд орон сууцны хороолол, яамны бүс, цэргийн бүс, Дипломат бүс, зочид буудлууд байдаг бүс, дэлгүүр, амралтын бүс зэргээс бүрддэг. Орон сууцны хорооллыг авч үзвэл; сайтар зохион байгуулж, нийгмийн статус, гэр бүлийн байдлын дагуу орон сууц хуваарилдаг. Тус хотод 1200 дөрвөн давхар орон сууцны хороолол байдаг. Орон сууцны байшингийн дээврийг оршин суугчдын ямар ажил хийдгээр нь өнгөөр ялгасан; Эрүүл мэндийн яамны ажилтнууд цэнхэр дээвэртэй, хөдөө аж ахуйн яамны ажилтнууд ногоон дээвэртэй байранд амьдардаг. Төрийн өндөр албан тушаалтнууд харшид амьдардаг, үүнээс 50 орчим нь байдаг. Гэсэн ч 2019 онд сайд нарын харшуудын нэлээд хэсэг нь ашиглагдаагүй, хэт хуучирсан, орхигдсон байдалтай үлдсэн гэсэн мэдээлэл гарсан.

Найпидав хотын аялал

Хэрвээ та Найпидав хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой. Бишкек.

Энх тайван суварга (Uppātasanti Pagoda)

Уппатастани Пагода “Энх тайван суварга” гэж нэрлэдэг нь Мьянмарын нийслэл Найпидав хотын түүхэн дурсгалт газар юм. Энэхүү суваргад Хятадаас ирсэн Буддагийн шүдний дурсгал байдаг. Энэ бол Янгон дахь Шведагон Пагодагийн бараг ижил хэмжээтэй хуулбар бөгөөд 99 метр (325 фут) өндөр юм.

Маха Теткья Янти Будда (Maha Thetkya Yanthi Buddha)

Маха Теткья Янти Будда бол Мьянмарын Найпидавын Холбооны Нутаг дэвсгэрийн Отартарири хотхонд байрладаг Буддагийн 700 тонн жинтэй, 32 фут (9.8 м) гантиг дүрсийг байрлуулсан Буддын шашны сүм юм.