Дэлхийн улс, хотууд

Нидерланд улсын тухай

Нидерланд улсын тухай

Нидерланд улсын тухай сонирхолтой 10 баримт

  • Нийслэл хот: Амстердам
  • Хүн амын тоо: 17 сая (2019)
  • Албан ёсны хэл: Нидерланд хэл
  • Мөнгөн тэмдэгт: Евро (EUR)

Сонирхолтой 10 баримт:

      1. Нидерланд улсын эрүүл мэндийн үйлчилгээ дэлхийн шилдэг 5 орны тоонд багтдаг.
      2. Нидерландын ард түмэн дэлхийн хамгийн өндөр хүмүүс. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Нидерланд эрчүүдийн дундаж өндөр 183.8 см, эмэгтэйчүүд нь дунджаар 170.7 см байдаг.
      3. Нидерланд улс жилд 32 сая килограмм чихэр өвс хэрэглэдэг.
      4. Нидерланд улс шар айргаараа алдартай ба дэлхийн хоёр дахь том шар айраг экспортлогч улс.
      5. Газар нутгийн хэмжээ харьцангуй бага ч Нидерланд улс дэлхийн томоохон хүнсний экспортлогч.
      6. Нидерланд улсад Рижксмузей, Стеделийк музей, Бойманс Ван Бейнингенийн музей зэрэг дэлхийн хамгийн том урлагийн музей байдаг. Түүхэн дэх хамгийн агуу зураачид Голланд гаралтай байсан. Нидерланд улсын тухай
      7. Нидерланд улс кофены хэрэглээ ихтэй улс бөгөөд нэг хүн өдөрт дунджаар 2.4 аяга кофе уудаг.
      8. Нидерландын Вийсп хэмээх жижиг хотод дэмийрэх өвчтэй өндөр настнуудыг асрахад зориулсан тосгон байдаг. Энэхүү тосгонд зөвхөн хүнд өвчтөнүүдийг л оруулдаг.
      9. Нидерланд улс алтан зул цэцгээрээ дэлхийд алдартай бөгөөд энэхүү цэцгийн томоохон экспортлогч.
      10. Нидерландад бүх цахилгаан галт тэрэг салхины эрчим хүчээр ажилладаг ба өдөрт дунджаар 600 мянган зорчигчдод үйлчилдэг.
Буцах