Дэлхийн улс, хотууд

Нидерланд улс

НИДЕРЛАНД УЛСЫН ТУХАЙ

Нийслэл хот: Амстердам
Албан ёсны хэл: Нидерланд
Хүн амын тоо: ~ 17.290.688 сая (дэлхийд 61-р байр)
Газар нутгийн хэмжээ
:       41,848 км2 (135-р байр)
Голлох шашин: Христ
Нэг хүнд ноогдох ДНБ: $40,764 (2020)
Мөнгөн тэмдэгт:
Euro (EUR)

Нидерланд улсын товч танилцуулга

Нидерланд буюу Голланд улс нь баруун болон хойд талаараа Атлантын далай,урд талаараа Бельги,зүүн талаараа Герман улстай хиллэдэг.хүн ам ойролцоогоор 17 сая. 17-р зуунд дэлхийн тѳв, орчин үеийн Европын нийслэл гэгдэж байсан Амстердам хот түүх соёлын үзмэрээр маш баялаг. Тухайн үеийн Европын орнуудын дунд ѳрнѳж байсан колонийн ширүүн ѳрсѳлдѳѳн дунд нѳлѳѳлѳл нь Япон, Индонези, Ѳмнѳд Африк, Латин Америк хүрч байсан хүчирхэг эзэнт гүрний (Dutch Empire) бодлогыг зангидаж байсан хааны ордноос эхлээд алдарт Рембрандт, Ван Гогын тѳрсѳн нутагтаа туурвисан бүтээлүүд, Анна Франкын амьдарч байсан байшинг ч бодитоор үзэх боломжтой.

НИДЕРЛАНДЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

НИДЕРЛАНДЫН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Өнгөрсөн онд/2019/ Нидерландаар аялсан жуулчдын тоо давхардсан тоогоор 19 саяд хүрсэн бол  нийт хүн амын тоо 17 саяаас давсан байна. Одоогийн өсөлтөөс харахад, 2030 он гэхэд Нидерландад аялах аялагчдын тоо 29 саяд хүрэх бөгөөд тэр үед ачааллаа даахгүй хэмжээнд хүрнэ гэж үзээд илүү олон жуулчныг татаж аялал жуулчлалын салбараа өргөжүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа ажээ.

Нидерландын аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Анна Франкын музей – Энэ бол еврейчүүдийн  хохирогч Анне Франкийн дурсгалд зориулсан  музей юм. Тэрээр Германд еврейчүүдийг хавчин гадуурхах үеэр Нидерланд руу зугтжээ. Музейд Анне Франк болон түүний гэр бүл 263 хоног хэрхэн амьдарч, хэрхэн нуугдаж байсныг харуулдаг.
  2. Европын цэцэрлэг -Нидерланд улс нь цэцгэсээрээ дэлхийд алдартай. Долоон сая гаруй алтанзул цэцэг болон бусад олон төрлийн цэцгүүд бүхий энэ газар нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг бөгөөд Лиссегийн ойролцоо байрладаг.
  3. Киндердейкын салхин тээрэмүүд– Киндердейк нь Роттердамаас ердөө 15 км-ийн зайд оршдог бөгөөд 19 түүхэн салхин тээрэмтэй. Эдгээр нь Голландын хамгийн алдартай үзмэрүүдийн нэг төдийгүй ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг. Тээрэм нь 18-р зуунд баригдсан бөгөөд сувгийн системийг зайлуулахад ашигладаг байжээ.
  4. Бяслагны зах-Хойд Холландын Алкмаар нь бүх бяслаг сонирхогчдын хувьд чухал газар юм. Хотын төвийн бяслагны зах зээлийг 1622 оноос хойш энд байрлуулжээ. Өнөө үед бяслагны худалдаа эрхлэгчид 4-р сараас 9-р сарын хооронд Баасан гараг бүрийн 10.00 цагаас эхлэн Голландын хамгийн их сонирхдог газруудын нэг болох зах дээр уулздаг болжээ.

НИДЕРЛАНДЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

Голланд-улс.jpg6