Дэлхийн улс, хотууд

Орос улсын тухай

Орос улсын тухай

Орос улсын тухай сонирхолтой 10 баримт

  • Нийслэл хот: Москва
  • Хүн амын тоо: 146.7 сая (2019)
  • Албан ёсны хэл: Орос хэл
  • Мөнгөн тэмдэгт: Орос рубль (CUP)

Сонирхолтой 10 баримт:

  1. Орос улсын Транс-Сибирийн төмөр зам бол дэлхийн хамгийн урт төмөр зам бөгөөд Москвагаас хөдөлж Ази тивээр дайраад Номхон далайн Владивостокийн боомт хүрдэг. Цагийн найман бүсийг дайран 9,200 км үргэлжилдэг.
  2. Москва хотод 700 хүний суудалтай дэлхийн хамгийн том McDonalds зоогийн газар байдаг. Уг зоогийн газар нээх өдрийн өглөө 5 цагт 5,000 орчим хүнтэй нүсэр, том цуваа үүссэн түүхтэй. ос улс
  3. Дэлхийн хамгийн том газар нутагтай улс бол Орос улс. Нийт газар нутгийн талбай нь 17,075,400 хавтгай дөрвөлжин км ба дэлхийн нийт газар нутгийн есөөс дээш хувийг эзэлдэг. Орос улс
  4. Дэлхийн 2-р дайны нөлөөгөөр орос улсад хүйсийн тэнцвэргүй байдал үүссэн. Эрэгтэйчүүдээс тооноос ойролцоогоор 10 сая илүү эмэгтэйчүүдтэй.Орос улс
  5. Дэлхийн хамгийн хүйтэн бүс Оросын Якутын бүс нутаг. 12 ба 1 сарын дундаж температур нь -50°C байдаг. 1938 онд Якутад -77.8°C хүрч байсан. Орос улс
  6. Орос улсын метро бол дэлхийн хамгийн хурдан метро. Ажлын оргил ачааллын үед хүлээх хамгийн дээд хугацаа 90 сек байдаг. Орост өдөрт 10 сая гаруй хүн метрогоор зорчдог гэсэн судалгаа байдаг.
  7. Нийт нутаг дэвсгэрийн 60% нь ой мод. Сонирхолтой нь тэр ойн тал хувь нь хүн огт амьдардаггүй.
  8. Муур нь Оросын үндэсний баялаг Эрмитажийн музейн үнэлж баршгүй урлагийн бүтээлүүдийг хархаас хамгаалдаг. Хамгаалагч эдгээр муур нь хувийн зураг, паспорттай бөгөөд тогтмол цалин авдаг. Орос улс
  9. Дэлхийд танигдсан ОХУ-ын бэлэг, дурсгалын зүйл бол Матрёшка юм. Матрёшкаг үндэсний хувцастай орос залуу эмэгтэйн дүртэй бүтээсэн. Өнгө, хэмжээ гэх мэт ойлголтуудыг сурахад туслах хүүхдийн боловсрол, хөгжилд чухал нөлөө үзүүлдэг тоглоом юм.
  10. Оросын нэг бүс нутагт халуун орны уур амьсгал ажиглагддаг. Сочи бол Канн, Ницца зэрэг халуун цэгүүдтэй ижил өргөргийн шугам дээр байрладаг. Энэ хот зундаа далдуу модтой, чийглэг өвөлдөө дулаан уур амьсгалтай байдаг.
Буцах