ПАКИСТАН УЛС
Нийслэл хот: Исламабад
Албан ёсны хэл: Урдү, Англи
Хүн амын тоо: ~ 177,163,231 (дэлхийд 6-р байр)
Газар нутгийн хэмжээ: 796,095 km2 (дэлхийд 36-р байр)
Голлох шашин: Ислам
Нэг хүнд ногдох ДНБ: $2,851
Мөнгөн тэмдэгт: Пакистан Рупи (Rs.) (PKR)
Пакистан улсын товч танилцуулга
Пакистан улс нь Афганистан, Иран, Энэтхэг, Хятад улстай хиллэдэг. Өмнөд талаараа Арабын тэнгист 1,046 км урт эрэгтэй. Газар нутаг нь Перс, Грек, Араб, Турк, Афган, Монгол зэрэг улсуудад эзлэгдэж байсан. 1947 он хүртэл Британийн удирдлага доорх Энэтхэгийн хэсэг байв. 1956 онд Үндсэн хуулиар Пакистан нь Исламын бүгд найрамдах улс болсон. Пакистан улс нь хүн амаараа дэлхийд зургаад жагсдаг бөгөөд мусульман хүн амаараа Индонезийн дараа 2-рт ордог байна. Пакистан улсын аялал жуулчлал
ПАКИСТАН УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

Пакистан улсын аялал жуулчлал
Аялал жуулчлалын салбар нь хөгжиж байгаа бөгөөд газар зүйн хувьд олон янзын бүсээс тогтоно. Пакистан улс нь 2020 оны аялахад таатай газруудын нэгээр бичигдэж, адал явдалт аялал хийхэд хамгийн гайхалтай улсын 3-т жагссан. Сүүлийн 2 жилийн дотор аялал жуулчлалаа 300% дахин өсгөж чаджээ. Дэлхийн 175 гаруй улсад онлайн визийн үйлчилгээ, 50 гаруй улсыг хил дээр виз даруулахыг зөвшөөрсөн байдаг.
Пакистан улсын аялал жуулчлалын гол үзмэрүүд:
- Гилгит-Балтистан – дэлхийн хамгийн өндөр оргилууд, түүндээ дэлхийн хоёр дахь оргил болох К2 байдаг. Тус муж нь дурсгалт газар, соёл, түүхээр баян юм.
- Балучистан – Пакистаны хамгийн том муж бөгөөд тус улсын 43 хувийг эзэлдэг. Энэ газар нутаг нь эртний неолитын (МЭӨ 7000 оноос МЭӨ 2500 он хүртэл) археологийн дурсгалт газар юм. 800 жилийн өмнөх эртний дурсгалт газрууд Наушервани булш энд байдаг.
- Хайбер Пахтунхва – уг мужид адал явдалт аялагчид түгээмэл зочилдог. Буддын болон Хинду шашны археологийн дурсгалууд байдаг. Газар нутаг нь уулархаг уул, хөндий, толгод, фермээс эхлээд янз бүрийн байгалийн тогтцоос бүрддэг.
- Пенжаб – Пакистаны хоёр дахь том муж бөгөөд эртний соёлын өв, шашны олон янзын зүйл байдгаараа алдартай. Грек, Төв Ази, Перс зэрэг хэд хэдэн соёл иргэншлүүд Пенжабыг захирч байсан бөгөөд эртний Харрапа хотоос археологийн чухал олдвор олджээ.
ПАКИСТАН УЛСЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА
