Монголоороо Аялахуй

Потанины мөсөн гол

Потанины мөсөн гол Алтай

ПОТАНИНЫ МӨСӨН ГОЛ

Потанины мөсөн гол нь Алтай Таван Богд ууланд байдаг 10 гаруй том мөсөн голуудаас хамгийн том нь бөгөөд мөсөн голын урт нь 20 гаруй км юм. Мөн Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол нь хамгийн томдоо ордог.

Потанины мөсөн голыг 19-р зууны сүүлээр Монгол нутгаар газарзүйн судалгааны аялал зохион байгуулж байсан Оросын эрдэмтэн судлаач Потанины нэрээр нэрлэсэн.

Уулархаг, хонхор, налуу газарт олон мянган жилийн турш мөс, цас хуримтлагдан нягтарч хүйтэн халуун цаг агаарын үйлчлэл зэрэг нөлөөллөөр мөсөн гол бий болдог.

Эрдэмтдийн тодорхойлсноор Потанины мөсөн голын мөс хамгийн зузаан хэсэгтээ 229 метр, хамгийн нимгэн хэсэгтээ 77 метр гэж тодорхойлсон байна.  Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Потаниний мөсөн голын мөсөн гадаргын талбай эрс багасан хайлж устах аюулд ороод байна. Хайлах үйл явц энэ эрчээрээ үргэлжилбэл  2090 он гэхэд хайлж дуусна гэж тооцоолсон байдаг.

Потанины мөсөн гол