Дэлхийн улс, хотууд

Прага хот

ПРАГА ХОТЫН ТУХАЙ

Прага бол Богемийн түүхэн нийслэл бөгөөд Ариун Ромын эзэнт гүрний, ялангуяа Пемислидийн үед эзэн хааны оршин суудаг чухал хот байжээ. Түүхийн эхэн үеэс суурьшсан 1230 оны орчимд энэхүү сууринг хааны хот болгон өргөжүүлжээ. Ийнхүү 14-р зуунд IV Карлын үед Европ дахь улс төр, соёлын төв болсон. Прага хот

Олон зууны туршид Прага бол Чех, Герман, Еврейн соёлууд уулзаж байсан хот байв. Энэ хотыг  ЮНЕСКО Чех улсын дэлхийн 14 өвийн нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Жилд таван сая гаруй гадаадын жуулчин хүлээн авдаг энэ хот нь Европын хамгийн олон жуулчин очдог арван хотын нэг юм. Прага хот

ПРАГА ХОТЫН АЯЛАЛ

Хэрвээ та Прага хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.

Чарльз  гүүр /Die Karlsbrücke/ – Энэхүү гүүр нь Европ дахь хамгийн эртний чулуун гүүрнүүдийн нэг юм. Энэхүү гүүр нь 14-р зуунд баригдсан хотын хамгийн чухал дурсгалт газар, Чех улсын үндэсний бэлгэдлийн нэг гэж тооцогддог. Прага хот

Прага цайз /Die Prager Burg/ –  нь 9-р зууны үеэс эхлэлтэй бөгөөд  Храдщин ууланд байрладаг 1000 гаруй жилийн хугацаанд олон тооны бүтцийн өөрчлөлт хийжээ. Энэ цайз бол дэлхийн хамгийн том хаалттай цайзын цогцолбор ба өөр өөр эрин үеийн хэв маягаар олон тооны сэргээн босголт хийгдсэн.

Вацлавын талбай /Der Wenzelsplatz/ – 750 метрийн урттай, 60 метрийн өргөнтэй Вацлавын талбай нь Прага хотын шинэ төвд байрладаг . 1870 оноос хойш Чех улсын Гэгээн Венцлавын нэрээр нэрлэгджээ. Өмнө нь энэ талбай нь энгийн морины зах байсан ч одоо Европын хамгийн том талбайнуудын нэг гэдэг. Прага хот

Одон орны цаг /astronomische Uhr/ – Гайхамшигт цамхаг бүхий уг барилгыг 14-р зуунд барьсан бөгөөд 19-р зуунд дахин өргөжүүлсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа олон жилийн түүхтэй уг барилгын анхны дүр төрхийг сайн сэргээн засварласан гэдэг. Прага хотПрага хот

Буцах