Дэлхийн улс, хотууд

Ром хот

РОМ ХОТЫН ТУХАЙ

Хүн төрөлхтний түүхэнд ойролцоогоор 2767 жил алдар нэрээ цуурайтуулсан мөнхийн хот, өрнө дахины хамгийн хүчирхэг гүрэн байсан.  Ромын эзэнт улсын нийслэл Ромыг үзсэн, үзээгүй гэж эртний хүмүүсийг хоёр ангилдаг байжээ. Энэ хотоос аялал жуулчлал үүссэн гэж ярьдаг. Ром гэдэг нь эртус хэлний “rhome” буюу “хүч” гэсэн утгатай үг. Итали улсын нийслэл Ром хотын колизейг үзэх гэж жилд дөрвөн сая жуулчин, Ватиканы музейг үзэх гэж 4.2 сая жуулчин ирдэг.   Энэхүү хот нь дэлхийн хамгийн их жуулчин хүлээж авсан хотуудын жагсаалтын наймдугаар байранд бичигддэг. Тус хот нь 2.9 сая хүн амтай. Улсынихаа хамгийн их хүн ам төвлөрсөн, том хот юм.

РОМ ХОТЫН АЯЛАЛ

Хэрвээ та Ром хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.

Колизей” цэнгэлдэх хүрээлэн (Colosseum)

Энэхүү асар том байгууламж нь балгас болсон хэдий ч өнөөдөр хамгийн сэтгэл татам, гайхалтай байгууламж хэвээр үлдсэн. Асар том хэмжээтэй тус байгууламж нь 48 метрийн өндөртэй, 8 хаалгатай бөгөөд нийтдээ 55,000 хүн багтах хэмжээний том барилга юм.

Үзэсгэлэнтэй талбай (Piazza del campidoglio)

Ромын хамгийн үзэсгэлэнтэй талбайнуудын нэг болох “Piazza del campidoglio” талбайг Michelangelo 16-р зуунд бүтээжээ. Ромын түүхэнд хамгийн анхны орчин үеийн талбай юм. Тус талбайн голд Ромын захирагч Marcus Aurelius-ын хөшөө байх ба алдарт “She-wolf with the twins” хөшөөг сонирхож болно.

Анхны худалдааны төв (TRAJAN’S MARKET)

Манай эриний өмнө 100-110 оны үед баригдсан энэхүү Ромын анхны худалдааны төв нь Via dei Fori Imperiali-д оршдог бөгөөд өдгөө тус газар нь эзэн хааны форумын музей болсон ажээ. Зургаан давхар бүхий улаан тоосго, бетоноор цутгаж хийсэн 150 орчим дэлгүүр, орон сууцны байгууламжаас тогтдог байжээ.

Буцах