Дэлхийн улс, хотууд

Себу хот

СЕБУ ХОТЫН ТУХАЙ

Себу бол Филиппиний муж бөгөөд гол арал ба хүрээлэн буй 167  арлуудаас бүрддэг. Нийслэл нь мужийн засаг захиргаанаас улс төрийн хувьд хараат бус Филиппиний хамгийн эртний бөгөөд анхны нийслэл болох “Өмнөдийн хатан хот” буюу Себу хот юм. Себу хот нь Манила хотын дараа ордог хамгийн их хүн ам суурьшсан, Филиппин улсын худалдаа, боловсрол, үйлдвэрлэлийн гол төв юм. 

Филиппиний хамгийн өндөр хөгжилтэй мужуудын нэг болох Себу хот нь арав гаруй жилийн хугацаанд бизнес үйлчилгээ, аялал жуулчлал, тээвэрлэлт, тавилга үйлдвэрлэх, хүнд аж үйлдвэр эрхлэх бүс нутгийн төв болж хувирчээ. Мактан арал дээр Себу олон улсын нисэх онгоцны буудал байрлах ба Филиппиний хамгийн ачаалалтай хоёр дахь нисэх буудал юм. 

Себу нь халуун орны уур амьсгалтай ба хуурай, нойтон гэсэн 2 улиралтай байдаг. Жилийн ихэнх хугацаанд хуурай, нартай, 6-12 саруудад үе үе бороо ордог. Хойд Себу нь цаг уурын хувьд өөр байдаг тул өмнөд Себугаас илүү их хур тунадас, хар салхи ордог. Ихэнх хар салхи нь Себугийн хойд хэсгийг л цохидог боловч Себу хотын төв хэсэгт заримдаа хүчтэй цохилт болдог. Үүний нэг жишээ нь 1990 онд болсон Себугийн хамгийн хүчтэй цохилтын нэг Майк хар салхи юм.

Себу хотын аялал

Хэрвээ та Себу хот руу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.

Форт Сан Педро (Fort San Pedro)

Себу хотод олон түүхийн өвийг үзэх боломжтойгоос Форт Сан Педро бол ийм түүхэн газруудын нэг юм. Анх 1565 оны орчим модон цайз хэлбэрээр барьсан бөгөөд одоогийн байгууламж нь 1738 онд бэхлэлт хэлбэртэй баригдаж өнөөг хүртэл хадгалагджээ.

Колон гудамж (Colon Street)

Колон гудамж Филиппиний олон жилийн настай гудамж гэдгээрээ онцлог. Кристофер Колумбын нэрээр нэрлэгдсэн Колон гудамжийг Испанийн аялагч Мигель Лопес де Легаспи бүтээжээ. Маш эртний гудамж хэдий ч аялагчдад зориулж орчин өргөтгөлүүд барьсан.

Себугийн өв (The Heritage of Cebu)

Себу улс орны түүхэнд үргэлж чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Каталог шашин түгээмэл байдаг ба Себу нь тус улсын хоёр дахь католик гэгээнтэн Педро Калунгсодын төрсөн нутаг юм. Каталог шашин дэлгэрснээс эхлүүлэн гэгээнтний түүхийг алдарт уран барималч Эдуардо Кастиллогийн хөшөө болох “Себугийн өв” -д тэмдэглэдэг.

Магеллангийн загалмай (Magellan’s Cross)

Магеллангийн загалмай нь Себу хотын хамгийн алдартай бэлгэдлүүдийн нэг тул Себу руу аялсан аялагчид ихэнх нь үүнийг харсан байдаг. 1521 онд уг загалмай нь сүмд байршуулсан бөгөөд одоогоор загалмайг хамгаалахын тулд модон загалмай дотор хадгалж байдаг.

Буцах