Дэлхийн улс, хотууд

Сингапур улсын тухай

Сингапур улсын тухай

Сингапур улсын тухай сонирхолтой 10 баримт

  • Нийслэл хот: Сингапур
  • Хүн амын тоо: 5.7 сая (2019)
  • Албан ёсны хэл: Хятад хэл, Англи хэл, Малай хэл, Тамил хэл
  • Мөнгөн тэмдэгт: Сингапур доллар (SGD)

Сонирхолтой 10 баримт:

  1. Сингапур улс гол арлыг тойрсон 62 жижиг арлаас бүрдэх ба дэлхийн гурван хот улсын нэг. Сингапур улсын тухай

  2. Дэлхийн анхны шөнийн амьтны хүрээлэн Сингапур улсад байдаг. 1994 онд нээгдсэн, 35 га энэхүү амьтны хүрээлэнд 100 гаруй зүйлийг төлөөлж буй 900 гаруй амьтад байдаг бөгөөд 41% нь ховордсон амьтад юм. Сингапур улс

  3. Сингапурын гадаад паспорт нь дэлхийн 189 онд визгүй зорчих эрхтэй ба дэлхийн хамгийн хүчирхэг паспортаар нэрлэгддэг.

  4. Сингапурын барилгууд 280 метрээс өндөр байж болохгүй. 280 метрээс өндөр барих зөвшөөрөл олгосон ганц барилга нь 290 метрийн Гуо цамхаг.

  5. Азийн санхүү болон худалдааны томоохон төв Сингапур улс  бизнес эрхлэхэд хамгийн тохиромжтой орнуудын тоонд тогтмол ордог.

  6. Засгийн газар нь нийтийн зориулалттай орон сууцыг эзэмшдэг ба хүн амын 80 орчим хувь нь нийтийн орон сууц бүхий суурьшлын бүсэд амьдардаг. Эдгээр орон сууцыг 99 жилийн хугацаатай түрээслүүлж, дараа нь зах зээлийн үнээс доогуур үнээр зарагддаг.

  7. Сингапур улс автомашинд их татвар ноогдуулдаг. Автомашины татвар, хураамжийг нэмснээр автомашин нь хүн бүрийн хэрэглээ байж чадахааргүй болсноор нийтийн тээврээр ихэнх хүмүүс нь үйлчлүүлдэг.

  8. Сингапур зургаан хүн тутмын нэг нь 1 сая ба түүнээс дээш долларын хөрөнгөтэй. Энэ нь нийт хүн амын 17% орчим байгаа нь дэлхийд хамгийн өндөр хувьтай улс юм.

  9. Сингапур улс дэлхийн ногоон хотуудын нэг. Нийт газар нутгийн тал хувь нь ногоон байгууламжаар бүрхэгдсэн ба Сингапурт дэлхийн хамгийн гайхалтай цэцэрлэгт хүрээлэнгүүд байдаг.

  10. Олон төрлийн дэлгүүр, ресторан, амралтын өрөө, хүлээлгийн газрууд болон бусад үйлчилгээний газруудтай Чанги нисэх онгоцны буудал дэлхийн шилдэг нисэх буудлаар тогтмол нэрлэгддэг.

Буцах