Монголоороо Аялахуй

Сүүн Гол & Цагаан гол

Cүүн гол буюу Цагаан гол

СҮҮН ГОЛ & ЦАГААН ГОЛ

Сүүн гол буюу Цагаан гол нь Баян-Өлгий аймгийн нутагт орших Алтай Таван Богд уулнаас эх авч 111км үргэлжлэн урсаад Ховд голд цутгадаг.
Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Александр, Гранег, Потаниний мөсөн гол нь Цагаан голын ундаргын эх үүсвэр болдог. Эдгээр голууд нь зуны улиралд хайлан урсаж энэхүү геологийн өвөрмөц онцлог бүхий уулын шаварлаг цагаан хурдаснаас үүссэн цагаан өнгийг бий болгодог. Тиймээс нутгийн иргэд бэлэгшээн Сүүн гол хэмээн хүндэтгэн дууддаг.

Цагаан гол ба Сүүн гол