СӨҮЛ ХОТЫН ТУХАЙ
Сөүл хот нь Өмнөд Солонгос улсын нийслэл, 10 сая хүнтэй хот юм. 10 сая хүн оршин сууж байгаагаараа улсдаа тэргүүлэх бөгөөд дэлхийд 8-р байрт жагсах их хот болно. Өнөөгийн Сөүл байгаа Хань мөрний эрэгт НТӨ 4000 жилийн тэртээгээс суурин үүсжээ. Энэ хавь Гурван улс буюу Кугүрё-Пэгжэ, 6-р зууны Кугүрё-Шиллагийн үеийн дайны талбар, чухал ач холбогдолтой газар байжээ. Дээр үед хот ан амьтан, хулгай дээрмээс сэргийлсэн чулуун хэрэмтэй байв. Хот томрохын хэрээр хэрмээс гадагш гарч тэлжээ. Хотын хаалгууд одоо хотын төвд байдаг. 1910 оны гэрээгээр Японы харьяанд орсны дараа хотын нэрийг Солонгосоор Кёнсон, японоор Кэйжо гэх нэртэй болсон ба 2-р дайны эцэст Сөүл хот Японы эзэрхийллээс чөлөөлөгджээ.
Сөүлийн оршин суугчид үндсэндээ Солонгос үндэстэн байна. Цөөн хувь буюу 2011 оны байдлаар 281 мянган гадаадын иргэн оршин сууж байгаагийн ихэнх нь Хятад, Японоос иржээ.
Сөүлд гэмт хэрэг маш бага. Буддын болон Христийн шашин хүн амын дунд дэлгэрсэн. Сөүл нь мөн орднуудын хот бөгөөд таван том ордон цогцолбор хот даяар байрладаг бөгөөд одоо хуучин дүр төрхөөрөө сэргээгджээ.
Сөүл хотын аялал
Хэрвээ та Сөүл хотруу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.
Сөүлийн цамхаг (Seoul Tower)
Хотоос бараг 500 метрийн өндөрт өргөгдсөн энэхүү харилцаа холбоо, ажиглалтын цамхаг нь Намсан уулын хажуу дээрээс хотын харуулдаг. Кабелийн машинаар уулын хажуу руу цамхгийн суурь хүртэл очдог. Эндээс та цамхаг дээр гарч, ажиглалтын дөрвөн тавцангийн аль нэгэнд очиж үзэх боломжтой юм.
Букчон Ханок тосгон (Bukchon Hanok Village)
Солонгосын уламжлалт соёл, архитектурыг шингээсэн эртний хэд хэдэн хорооллын энэхүү хадгалагдан үлдсэн газар нь 600 жилийн өмнө Солонгост амьдарч байсан байдал ямар байгааг танд мэдрүүлэх болно.
Солонгосын үндэсний музей (National Museum of Korea)
Энэхүү музейн үзмэр нь Солонгос болон Солонгосын ард түмний гайхалтай түүх, урлагийн бүтээлийг харуулдаг. Азидаа хамгийн томд тооцогдох музей нь тус хотын Ёнсан дүүрэгт (Итаевонтой ойрхон) байрладаг. Энэ нь археологи, түүх, урлагт төвлөрч, сая гаруй жилийн түүхтэй асар олон бүтээл, эд зүйлсийн цуглуулга багтдаг.
Лотте цамхаг (Lotte World Tower)
Lotte World Tower тэнгэр баганадсан барилга нь газраас 500 метр өндөр бөгөөд дэлхийн хамгийн өндөр (одоогоор тав дахь) барилгуудын нэг юм. 123 давхрын дээд хэсэгт дотор болон гадна ажиглалтын хэд хэдэн хэсэг (Seoul Sky гэж нэрлэдэг) байдаг. Өдөр ч, шөнийн цагаар ч үзэмж сайтай бөгөөд хот орчмын 360 градусыг харах боломжтой.
Кёнбокггун ордон (Gyeongbokgung Palace)
Анх 1395 онд баригдсан Кёнбокггун ордон бол хүчирхэг Жусон гүрний үед баригдсан Сөүлийн таван том ордноос хамгийн том нь юм. Олон зууны туршид хэд хэдэн удаа устгагдаж, сэргээн босгосон энэ нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа анхны алдар нэрээрээ нэрлэгдэж, 1990-ээд онд бүрэн сэргээгдсэн юм.