Дэлхийн улс, хотууд

ТАЙВАНЬ УЛС

Бүгд Найрамдах Хятад Улс

Нийслэл хот: Тайбэй
Албан ёсны хэл: Формосан хэл, Хакка, Хоккиен, Мандарин, Мацу, Тайванийн дохионы хэл
Хүн амын тоо: ~ 23,568,378 (дэлхийд 56-р байр)
Газар нутгийн хэмжээ
: 36,197 km2
Голлох шашин: 35% Буддизм, 33% Таоизм
Нэг хүнд ногдох ДНБ: $ 26,910
Мөнгөн тэмдэгт:
Шинэ Тайвань доллар (NT $) (TWD)

Тайвань улсын товч танилцуулга

Тайвань, албан ёсоор Бүгд Найрамдах Хятад Улс (ROC) нь Зүүн Азид орших улс юм. Хөрш зэргэлдээ орнуудад баруун хойд талаараа БНХАУ, зүүн хойд талаараа Япон, өмнөд хэсэгт Филиппин орно. Тайванийн гол арал нь 35,808 хавтгай дөрвөлжин км талбайтай. Нийслэл нь Тайбэй бөгөөд Шинэ Тайбэй, Кеелунгийн хамт Тайванийн хамгийн том метрополитан бүсийг бүрдүүлдэг. Бусад томоохон хотууд нь Каосюн, Тайчун, Тайнань, Таоюань юм. 23.57 сая оршин суугчтай Тайвань улс нь хүн ам шигүү суурьшсан орнуудын нэг юм. Тайванийн өвөг дээдэс гэгддэг Австронезичууд энэ арал дээр 6000 жилийн өмнө суурьшжээ. Тайвань

1960-аад оны эхээр Тайвань нь “Тайванийн гайхамшиг” хэмээх эдийн засгийн хурдацтай өсөлт, аж үйлдвэржилтийн үе шатанд оржээ. Тайванийн экспортод чиглэсэн аж үйлдвэрийн эдийн засаг нь ган, машин, цахилгаан хэрэгсэл, химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд томоохон хувь нэмэр оруулснаар нэрлэсэн ДНБ-ээр дэлхийд 21-т, ХАЧ-ын хэмжээгээр 20-рт ордог. Тайвань улс бол нэг хүнд ногдох ДНБ-ээрээ 15-р байранд жагсдаг хөгжингүй орон юм.

ТАЙВАНЬ УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

Тайвань улсын аялал жуулчлал

Тайвань улсын аялал жуулчлал нь Тайванийн эдийн засгийн томоохон салбаруудын нэг бөгөөд эдийн засагт их хувь нэмэр оруулдаг. 2015 онд Тайвань улс ойролцоогоор 10 сая олон улсын зочин хүлээн авсан байна. Аялал жуулчлалын асуудлыг Тайванийн Зам тээвэр, харилцаа холбооны яамны Аялал жуулчлалын товчоо удирддаг. 2016 оны статистикаар Тайвань улсад зочилсон жуулчдыг улсаар нь жагсаахад эхний 5-д БНХАУ, Хонг Конг, Япон, Өмнөд Солонгос, Малайз улс байна.

Тайвань улсын аялал жуулчлалын гол үзмэрүүд:

  1. Үндэсний ордон музей – 696,000 гаруй үзвэр, олдворуудыг хадгалж байдаг дэлхийн хамгийн том музейнүүдын нэг юм.
  2. Тайбэй, Ерөнхийлөгчийн Тамгын газрын барилга – Анх Тайвань 1895-1945 онуудад Японы эзэнт гүрний бүрэлдэхүүнд байх үед Тайванийн Ерөнхий Захирагчийн ажлын алба ажиллаж байжээ.
  3. Тайбэй 101 – Өмнө нь 2004-2010 онуудад дэлхийн хамгийн өндөр барилга байсан бөгөөд 101 давхраас бүрдэх уг барилга нь үндсэндээ ресторан, клуб, худалдааны дэлгүүр, аялал жуулчлалын ажиглалтын газар бүхий худалдааны оффис юм.
  4. Шилин шөнийн зах – Тайбэй хотын Шилин дүүрэгт байрлах шөнийн зах нь хотын хамгийн том, хамгийн алдартай шөнийн зах гэж тооцогддог.

ТАЙВАНЬ УЛСЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА

тайван-улс-122
Буцах