Е
Тайланд улсын тухай сонирхолтой 10 баримт
- Нийслэл хот: Бангкок
- Хүн амын тоо: 69.7 сая (2019)
- Албан ёсны хэл: Тай хэл
- Мөнгөн тэмдэгт: Тайн бат (THB)
Сонирхолтой 10 баримт:
- Тайланд улс 1949 оноос өмнө Сиам гэдэг нэртэй байсан. 1939 оны 6-р сарын 24-ний өдөр Сиам нэрийг албан ёсоор Тайланд болгон өөрчилсөн боловч 1946 онд дахин Сиам гэдэг нэртэй болсон. Эцэст нь 1949 онд Тайланд болгон өнөөдрийг хүртэл хэвээр байна. Тайланд улс Тайланд улсын тухай
- Тайландын ард түмэн хэзээ ч колоничлогдож байгаагүй цөөхөн хэдэн орны нэг. Тиймээс ч Тайландын соёл маш хүчтэй, өвөрмөц байдгийн нэг шалтгаан юм. Тус улсын нэр нь Пратет Тай буюу “чөлөөт газар” гэсэн утгатай.
- Бангкок нь дэлхийн хамгийн олон жуулчин хүлээн авдаг хотын нэг. 2019 онд Бангкок хот 25,8 сая жуулчин хүлээн авсан. Тайланд улс
- Дэлхийн хамгийн халуун хот бол Бангкок. Халууны улирал нь 3-р сараас 6-р сар хүртэл үргэлжилэх ба 4, 5-р сард жилийн хамгийн халуун болдог ба агаарын дундаж температур нь +28 C байдаг.
- Эрч хүчний ундаа болох дэлхийн алдартай Red Bull нь Тайландаас эхтэй. 1970 оноос хойш Тайланд болон Азид тархан хэрэглэгдсэн Кратинг Даенг ундаан дээр үндэслэн Red Bull гарч ирсэн.
- Нийгмийн давхарга үл хамааран Тайландын бүх залуучууд 20 наснаасаа өмнө хэсэг хугацаанд лам болох уламжлалтай байсан. Гэхдээ одоо энэ уламжлалыг дагах эрчүүд цөөхөн болсон.
- Бангкок хот дэлхийн хамгийн урт нэртэй хотоор Геннисийн номд бүртгэгдсэн. Хотын албан ёсны нэр нь Бурхдын хот, Индра бурхны айлтгалын хот гэхчлэн магтаалын 30 үгсээс бүрдсэн байдаг.айланд улс
- Тайланд улс нь дэлхийн хамгийн том матрын фермтэй. Фермд 28 зүйлийн 60,000 орчим матар амьдардаг ба хамгийн том матар нь 6.5 метр урттай, 1,114 кг жинтэй Yai хэмээх матар байдаг.
- Тайландын эдийн засгийн нэлээд хувь цагаан будааны үйлдвэрлэлээс бүрддэг. Хөдөө аж ахуйн талбайн бараг тэн хагастаа зөвхөн цагаан будаа тариалдаг.
- Тайланд улс 35,000 орчим сүм хийдтэй. Эдгээр бүх сүм хийдүүд шашны ариун, нандин ач холбогдолтой.