Дэлхийн улс, хотууд

Танзани улсын тухай

Танзани улсын тухай

Танзани улсын тухай сонирхолтой 10 баримт

  • Нийслэл хот: Додома
  • Хүн амын тоо: 58 сая (2019)
  • Албан ёсны хэл: Суахили хэл, Англи хэл
  • Мөнгөн тэмдэгт: Танзани шиллинг (TZS)

Сонирхолтой 10 баримт:

      1. Танзани улс тусгаар тогтнохоосоо өмнө Танганьика нэртэй байсан. 1961 онд Британийн колони байхаа больж тусгаар тогтнолоо олсон.
      2. Танзани улс нийлмэл нэртэй цорын ганц улс байж магадгүй юм. “Тан” нь Танганьикагаас, “Зан” нь Занзибараас гаралтай бөгөөд 1963 онд Танганьикага болон Занзибар улсууд нэгдсэн.
      3. Танзаний нийт нутаг дэвсгэрийн 30%-ийг үндэсний цэцэрлэгт хүрээлэн эзэлдэг. Танзани улс дэлхийн хамгийн шилдэг цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд нэг сая гаруй зүйлийн хөхтөн амьтан, одос үхрийн сүрэг, заан, анааш, ирвэс, импала, зээр, түүнчлэн ховордож буй Дорнодын Хар хирс амьдардаг.
      4. Танзани улс Килиманжаро уул бол Африкийн хамгийн өндөр уул. Энэхүү уул нь далайн түвшнээс дээш 5895 метр өндөрт өргөгдсөн.
      5. Африкийн байгалийн долоон гайхамшгийн нэг болох Танзани улсын Нгоронгоро тогоо. Дэлхийд алдартай галт уулын дэлбэрэлтээс үүссэн үржил шимтэй энэхүү хөндий нь зэрлэг ан амьтдын сафари юм.
      6. Танзани улсад орших Танганьика нуур бол дэлхийн хамгийн том цэнгэг уст нууруудын нэг юм. Танганьика нуур нь дэлхийн цэнгэг усны 8 хувийг бүрдүүлдэг бөгөөд 500 гаруй төрөл, зүйлийн загас амьдардаг.
      7. Баобаб бол Танзан улсад байх үзэсгэлэнтэй, сэтгэл татам мод юм. Баобабын зарим зүйл нь 1000 жил буюу түүнээс урт насалдаг.
      8. Танзани улсад 17-аас цөөнгүй үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдаг. Олон тооны цэцэрлэгт хүрээлэнгүүд нь 42,000 км2 талбайг эзэлдэг. Танзани улсын тухай Танзани улс
      9. Танзани нь дор хаяж 120 овгоос бүрддэг бөгөөд овог тус бүр өөрийн гэсэн онцлог шинж чанартай юм. Тэд тус бүр өвөрмөц маск, гараар хийсэн сагс, батик, хар мод эсвэл сарнай модоор сийлсэн эд зүйлсийн соёлоороо ялгагддаг.
      10. Танзани улсын Занзибарын наран шарлагын газар нь цагаан элс, цэнхэр ус, дал модоороо алдартай ба дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй далайн эрэг юм.
Буцах