Дэлхийн улс, хотууд

Ташкент хот

ТАШКЕНТ ХОТЫН ТУХАЙ

Ташкент бол Узбекистаны нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Мөн Төв Азийн хамгийн олон хүн амтай (2018 онд 2.485.900 хүн амтай) хот гэдэг. Ташкент хот нь Узбекистаны зүүн хойд хэсэгт, Казахстантай хил залгаа оршдог.  Ташкент

МЭ 8-р зууны дунд үеэс лалын нөлөө эхлэхээс өмнө Ташкент Согд болон Түрэгийн соёлын нөлөөнд автсан байв. 1219 онд Чингис хаан үүнийг устгасны дараа сэргээн босгож, Торгоны замын нөлөөгөөр хөгжин цэцэглэжээ. 18-19-р зууны үед Кокандын хаант улс дахин эзлэн авахаас өмнө тус хот бие даасан хот улс болжээ. 1865 онд Ташкент хот Оросын эзэнт гүрний мэдэлд орж, Оросын Туркестаны нийслэл болсон. 1970 оны үед Зөвлөлт Холбоот Улсын Москва, Ленинград, Киевийн дараа дөрөв дэх том хот байв. 

Ташкент нь Узбекистаны хоёр дахь хот болох Самарканд, хилийн цаана орших Чимкент хотын хоорондох зам дээр тэгш газарт байрладаг. Ташкент нь Казахстаны хилийн хоёр боомтоос ердөө 13 км зайд оршдог.

Ташкент хотын аялал

Хэрвээ та Ташкент хот руу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой.

Минор сүм (The Minor Mosque)

Минор сүмийг 2014 онд барьсан бөгөөд баригдсан даруйдаа дотоод, гадаадын жуулчдын анхаарлыг ихэд татжээ. Энэ нь цагаан гантиг чулуугаар хийгдсэн үзэсгэлэнтэй газар байрладаг.

Хазрати Имам цогцолбор (The Khazrati Imam complex)

Хазрати Имам цогцолбор нь 4 зууны настай Ташкент хотын үзэсгэлэнтэй газруудын нэг юм. Үүний архитектурийн гайхамшгийг олон орны жуулчид магтдаг.

Есүсийн ариун зүрхийн сүм (The Sacred Heart of Jesus Cathedral)

Энэ бол Ташкент хотод “Польшийн католик сүм” гэж нэрлэдэг. Энэ бол Узбекистан дахь Католик сүмийн цөөн хэдэн барилгын нэг юм.

Буцах