Дэлхийн улс, хотууд

Токио хот

ТОКИО ХОТЫН ТУХАЙ

Япон улсын Токио нийслэл хот нь Японы 47 мужийн нэг юм. Засаг захиргааны хуваарийн бус, уламжлалт Японы 8 бүс нутгийн нэг болох Канто бүсийн зүүн өмнөд талд байрладаг. Хот нь 23 дүүрэг болон баруун талын Тама бүсийн 30 дүүрэг, Изү болон Огасавара арлуудын 9 бага хот тосгодоос бүрддэг. 

1923 оны 9-р сард 9 баллын хүчтэй газар хөдөлж хотын тэн хагас нь нуранга болж, 90 гаруй мянган хүн амиа алдсан. Энэ үйл явдлын дараагаар хотыг дахин барьж, сэргээсэн боловч дэлхийн хоёрдугаар дайны үеэр дахин томоохон хохирол амсаж бүхэлдээ сүйрч байжээ. Дайны дараах сэргээн босголтын ажил хурдацтайгаар явагдаж 1964 онд зуны олимпын наадмыг зарлажээ. Ингээд 20-р зууны дунд үед Япон улс эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлж нийслэл Токио хот нь 1966 онд дэлхийд эдийн засгаараа 2-рт бичигдэх болсон.

Токио хот нь 1.479 их наяд америк доллароор хэмжигдсэн 2008 оны ХАЧ-аар тэгшитгэсэн ДНБ-ын хэмжээгээрээ Нью-Йорк хотын дараа дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх том эдийн засагтай хот ба Fortune сэтгүүлээс зарладаг дэлхийн 500 том компанийн 47 нь төвлөрдөг хот болно. 

Токио хотын аялал

Хэрвээ та Токио хот руу ажил, аялал, амралтаар явах гэж байгаа бол тус хотын дараах аялал жуулчлалын гол үзмэрүүдийг үзэж сонирхоорой. Шиан хот, Шиан, Шиан

Асакуса (Asakusa)

“Асакуса” бол Токио дахь хамгийн олон гадаадын жуулчдыг үзэх боломжтой газар байх. 1400 орчим жилийн өмнө баригдсан Сэнсоджи сүмийг жилд 30 орчим сая хүн үздэг. Долоо хоногийн өдрийг үл харгалзан гадны олон жуулчны хөлд дарагддаг бөгөөд Токиогийн бэлгэдлийн нэг юм.

Токио өртөө (Tokyo Station)

Үүнийг эрт дээр үеэс тээврийн төв байсаар ирсэн бөгөөд Японы эдийн засгийн төв бөгөөд жуулчдын сонирхдог цэг болжээ. 2012 онд уг станцыг 1914 онд үүссэн анхны дүр төрхийг нь сэргээн засварласан бөгөөд 2014 онд 100 жилийн ойгоо тэмдэглэжээ.

Юракүчо (Yurakucho)

Токио өртөөний хажууд байдаг Юракүчо дүүрэгт цогцолбор байгууламжsy урд талаас олон дэлгүүрүүдийг олж болно. Ялангуяа төмөр замын дагуух Японы пабуудын гудамж гадаадын жуулчдын очих дуртай газар болсон.

Шибүяа, Харажүкү (Shibuya and Harajuku)

Олон залуучууд цуглардаг, шинэ загварууд төрдөг Шибүяа, Харажүкү-д долоо хоног, шөнийн аль нь ч хамаагүй олон хүмүүс үргэлж цуглардаг. Ялангуяа Шибуяагийн скррамбл уулзвар нь дэлхийн хамгийн том урсгал бүхий явган хүний гарц болжээ.

Буцах