Аяллын тэмдэглэл

Туркийн 3 хотын аяллын тэмдэглэл

Хэрэв та Турк улсын 3 хотын аяллаар явахаар төлөвлөсөн байгаа бол Улаанбаатар-Истанбулын шууд нислэгээр буюу Туркиш Эйрлайн болон Миатын нислэгийн аль нэгийг сонгоод явах боломжтой. Ихэнх аяллын хувьд Анталья хотоосоо аялал эхэлдэг учраас Туркиш Эйрлайны нислэг илүү тохиромжтой байдаг. Тус нислэгийн давуу тал бол эндээс бүртгэл хийлгэхдээ Ачаа тээшээ шууд Анталья хот руу өгөөд, зөвхөн дотоодын нислэг буюу /Domestic/ онгоцондоо суухад л болно.
Харин Миатын нислэгийн хувьд бол үнэ тарифын хувьд хямд./
Анталья хотын аяллын тэмдэглэл:
Анталья хотын хувьд Аялал жуулчлал хөгжсөн далайн эргийн хот бөгөөд Зочид буудлууд нь ихэнхдээ 5*-той байдаг. 5* одтой Зочид буудал нь дотроо зэрэглэлийн хувьд 4-5 төрөл байдаг.
Ер нь Анталья хотын Зочид буудлууд нь хоол уух зүйлс бүр Алкахол /согтууруулах ундаа / нь хүртэл өрөөний үнэдээ багтсан /Ultra All included/ байдгаараа бусад хотын аяллаас онцлогтой байдаг. Орой бүр амьд хөгжмийн тоглолт хөтөлбөр болон Диско бар байнга ажиллаж байдаг.
Мөн гадна, дотно бассейн, саун, жакузи зэрэг бүх зүйлсийг нэмэлт төлбөргүйгээр хэрэглэх боломжийг олгодог.
Харин дэлгүүр хэсэхэд Истанбул хотоос илүү үнэтэй тусдаг. Яагаад гэхээр Аялал жуулчлал хөгжсөн бүс бүх зүйлс нь Доллар болон Еврогоор ихэнхдээ төлдөг учраас….
Турк улсын хувьд эртнээс нааш ази Европыг холбосон гол замын дагуу худалдаа наймаа эрхэлж сурсан ард түмэн учир ихэнх аяллын хөтөлбөрүүд нутгийн дэлгүүрүүдээ аяллын хөтөлбөртөө оруулсан байдаг. Энэ дэлгүүрүүдээс та худалдан авалт хийхээр болбол Хөтчөөрөө яриулаад 40%-50% хүртэл хямдруулж авах боломжтой байдгийг танд зөвлөе.
Памакулле хотын аяллын тэмдэглэл:
Энэхүү хотын хувьд эртний ромын үеийн Хераполис хотын туурь , Клеопатрагийн халуун рашаан /даралт их болон зүрх судасны өвчтэй хүмүүс орохгүй байх/болон агаарын бөмбөлгөөрөө алдартай. Агаарын бөмбөлөг нь 600-1000м өндөрт 45мин -1 цаг хөөрч Памакуле хотын үзэсгэлэнт тогтцыг дээрээс харах боломжийг олгодог. Цаг агаарын хувьд салхи хэр байгаагаас хамааран тухайн өдөр хөөрөх үгүй нь шийдэгдэг учир зарим тохиолдолд та хөөрөх боломжгүй үе таардаг.
Хөвөн цайз гэж алдаршсан энэхүү байгалийн гайхамшигт тогтоц бүхий газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд байгалийн болон соёлын дурсгалт газар хэмээн бүртгэгдсэн байдаг.
Истанбул хотын аяллын тэмдэглэл:
Ази европын гүүр болсон Истанбул хотод үзэх зүйл их учир та багадаа 2 хоногийг төлөвлөөрэй.
Исламын шашны Хөх сүм болон Ариун Софиагийн сүмийг үзэж танилцах нь танд тухайн хотын түүх соёлыг харах том боломжийг олгодог.
Тухайн 2 сүмд та зочлохдоо гутлаа тайлж эмэгтэй хүн толгойдоо алчуур зүүж ордог.
Туркийн аяллын хувьд жилийн 4 улирал үргэлжилдэг учир та аль улиралд аялж байгаагаа хамааран нэг ээлжийн зузаан оймс сүм хийдэд зочлоход зориулан авч явахыг зөвлөж байна.
Толгойн алчуурын хувьд бол сүм хийдийн гадаа үнэгүй хэрэглээд өгөхөөр зориулсан хэсгээс авч хэрэглээд өгөх боломжтой.
Истанбулын аяллын хамгийн чухал хэсгүүдийн нэг бол Босфорын хоолойгоор ази европыг холбосон хоолойгоор аялах аялал юм. Тухайн аяллыг та өдөр эсвэл шөнийн Истанбулыг харахаар хийх аль аль байдлаар төлөвлөж болно.
Өдрийн усан онгоцны аяллаар та ойролцоогоор 45-1 цаг явах ба өдрийн Истанбулыг тольдон харах боломжтой. Хэрэв та шөнийн аяллын сонгон үйлчлүүлбэл оройн хоол уух зүйлс нь үнэгүй ба бэлхүүсний бүжиг, туркийн үндэсний бүжиг шоу хөтөлбөрүүдийг үзэж танилцангаа нэгэн оройг сайхан дурсамжтай өнгөрүүлэх боломжтой.
Мэдээж бид Истанбул гэх том хотын аялал хийж байгаа учраас нэг өдрийг та өөртөө буюу Шоппинг хийхэд зарцуулах нь зүйтэй.
Энэхүү хот нь худалдаа наймаа, үйлдвэрлэл хөгжсөн том хот гэдгийг та дэлхийн анхны битүү зах болох Гранд базаараас л харах боломжтой.
Тус зах нь 61 битүү гудамж, 4000 гаруй дэлгүүртэй дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн эртний битүү захуудын нэг юм. Өдөртөө 250,000-аас 400,000 худалдан авагч үйлчлүүлэхээр ирдэг.
Гранд базаар захаас худалдан авалт хийх нь тийм ч тохиромжтой биш гэдгийг зөвлөе.
Худалдаа арилжаа хөгжсөн хот учраас гадны жуулчдыг хараад үнийн дүнг 5-10 дахин нэмж хэлэх ба яриад авна гэдэг бол ………
Хэрэв та өөртөө гэр бүлдээ зориулж Шоппинг хийхээр төлөвлөсөн бол бренд дэлгүүрүүд болох Моллуудыг санал болгож байна.
Та тус Моллуудаас худалдан авалт хийх бол тухайн барааны үнэ тодорхой бараан дээрээ бичээстэй учраас танд ямар нэг байдлаар хөтөч болон орчуулагчийн тусламж хэрэггүй гэсэн үг.
Танд гэж зөвлөхөд жил бүрийн 12 сарын сүүлээс 2 сарыг дуустал европын том хямдрал эхэлдэг учир та аяллаа төлөвлөхдөө сайтар бодож төлөвлөх нь чухал ☺️☺️

 

Буцах