ТУРК УЛСЫН ТУХАЙ
Нийслэл хот: Анкара
Албан ёсны хэл: Түрк хэл
Хүн амын тоо: ~ 83.614.362 (2020)
Газар нутгийн хэмжээ: 783,562 км2 (37)
Голлох шашин: Ислам шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ : $10,522[
Мөнгөн тэмдэгт: Туркийн лир (TRY)
Турк улсын товч танилцуулга
Турк улс нь Европ Ази хоёр тивийг дамнан тогтсоноор олон улсын зам харилцааны чухал улс юм. 1923 оны 10-р сарын 29 нд Оттоманы улсыг халж Ататюркийг ерөнхийлөгч болгон
Үндсэн хуульт Бүгд найрамдах улсыг тунхаглаж Анкарад нийслэлээ шилжүүлснээр энэ улсын шинэ түүх эхэлсэн байдаг. Турк улс нь гайхамшигтай байгалийн тогтоц, давтагдашгүй түүх дурсгал, археологийн үлдэгдлүүд, жилээс жилд хөгжиж буй аялал жуулчлалын салбар, жуулчдын сэтгэлд хүрч чадсан улс юм. Исламын болон Христийн шашнаас авахуулаад түүхэнд нэрээ үлдээсэн тоо томшгүй шашны төвүүдийн огтлолцлын цэгт байрладаг Турк оронд аль ч шашинтай хүн очсон өөрийн шашинтай холбоотой ариун дагина сүмүүдийг үзэж сонирхон, эртний булш, олдвор, үлдэгдлүүдийг үзэх боломжтой юм.
ТУРКЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

ТУРК УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Турк улс 2019 онд нийт 52 сая жуулчин бүртгүүлсэн нь үнэмлэхүй үзүүлэлтээрээ дэлхийд 11-т жагсав.
Турк аялал жуулчлалын гол үзмэрүүд:
- Каппадоки/ Kappadokien /- нь газар доор орших үзэсгэлэнтэй хот юм. 65 сая жилийн өмнө энэ газарт их хэмжээний галт уулын дэлбэрэлт болсон бөгөөд эргэн тойронд бүх зүйл халуун лавд хучигджээ. Галт уулын чулуулаг нь ус, салхины нөлөөнд автсанаар орчин үеийн Каппадоки үүссэн байна. Энд ирснээр та агаарын бөмбөлгөөр нисэх боломжтой.
- Немрут-Даг уул/ Nemrut Dagi Berg/- Энэхүү уулан дээр МЭӨ62 онд Антиох I хаан өөртөө зориулж бунхан барьжээ. Тус хиргисүүрийг жижиг чулуулгаар хийсэн бөгөөд дотор нь Антиох I-ийн шарил бий. Эрт дээр үеийн археологийн дурсгалт газруудыг 2150 метрийн өндрөөс харах боломжтой.
- Керпе/Kerpe/- нь Хар тэнгисийн эрэг дээр байрлах Туркийн хамгийн жижиг наран шарлагын газруудын нэг юм. Керпе далайн эргийн эргэн тойронд Хар тэнгисийн усанд түрэгдэн үүссэн төрөл бүрийн агуй бий.
- Эртний хот Сиде /Side stadt/- нь Анталигаас 75 км-ийн зайд байрлах хагас арал дээр орших үзэсгэлэнт хот юм. Энэхүү газарт эрт үеийн нийтийн халуун усны газар, хана, багана зэрэг сүйдэлгүй хадгалагдан үлдсэн байдаг төдийгүй Дионис болон Аполлоны сүмийн буурь бий. Үүнээс гадна мөн гладиаторуудын тулаан болж байсан томоохон театр хүртэл байдаг.
ТУРКЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА
