БҮГД НАЙРАМДАХ УГАНДА УЛС
Нийслэл хот: Кампала
Албан ёсны хэл: Свахили, Англи
Хүн амын тоо: ~ 42’800’000 (дэлхийд – 12р байр)
Газар нутгийн хэмжээ: 241’038 km2 (дэлхийд – 79р байр)
Голлох шашин: Хүн амын 84% нь Христийн шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: $2’566
Мөнгөн тэмдэгт: Уганда Шиллин (UGX)
Товч танилцуулга
Гайхалтай байгаль, зэрлэг амьтад, найрсаг зон олон гээд жижигхэн улсад олон зүйлийг багтаасан сайхан газар билээ. Уг газарт Африкийн хамгийн өндөр уулсын нэг болох Рвензорисийн нуруу буюу алдарт Нил мөрний эх, тивийн төдийгүй дэлхийн хамгийн том нууруудын нэг болох Викториа нуур зэрэг олон гайхамшигт газар бий.
Нил мөрний усанд рафтинг хийх аялал нь Дэлхийн хэмжээнд хамгийн адал явдалт, адерналин ялгаруулсан аялал хэмээн тооцогддог боловч Уганда улсын хамгийн гайхамшигт аяллын хөтөлбөр бол будан тасан уулсаар Горилла сармагчинг үзэхээр явах юм.
Уганда нь Африк тивийн хамгийн аюулгүй улс хэмээн нэрлэж болохуйц бөгөөд Зүүн Африкийн улсуудтай харьцуулахад харьцангүй цөөн жуулчид хүлээж авдаг тул тааваараа байх илүү боломжтой байдаг.
УГАНДА УЛСЫН ГАЗРЫН ЗУРАГ, БАЙРШИЛ

УГАНДА УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
УГАНДАГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Өдөр ирэх тусам Уганда улсын эдийн засагт асар том нөлөө үзүүлж эхэлж буй салбар бол аялал жуулчлал юм. Олон улсаас зорин ирэх 1.5 сая жуулчин болон дотоодын аялагчид нийлээд 2018 оны байдлаар тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8% – ийг бүрдүүлж, үндэсний нийт ажил эрхлэлтийн 6.7% – ийг хангаж байжээ.
УГАНДА – ийн аялал жуулчлалын гол үзмэрүүд:
- Бвинди ДЦГ – ЮНЕСКО – ийн дэлхийн өвийн жагсаалтад багтдаг уг газар нь зүүн Африк даяарх хамгийн алдартай дархан газруудын нэг билээ. Нууц их энгийн. Ховордож буй Горилла сармагчингийн дэлхийн даяарх бүх тоо толгойн бараг тал хувь нь ганцхан энэ газарт амьдардаг байна. 331 км2 талбай бүхий халуун орны ширэнгэн ойг хамрах уг газарт одоогоор 340 орчим Горилла сармагчин амьдардаг байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь алдарт ан амьтдынхаа адил Угандагийн бусад үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдээс илүү өөр 120 төрлийн хөхтөн амьтдыг агуулдаг боловч өтгөн ойтой тул үзэгдэх нь бага байдаг.
- Игонго соёлын төв – Мбарара хотоос Кампала хүрэх замд 12 км зайд орших энэхүү соёлын тосгонд Уганда дахь хамгийн сайн музейн үзмэрүүд байрладаг. Хуучин Анколе хааны ордны хашаанд баригдсан уг музей нь ихэвчлэн баруун өмнөд хэсгийн оршин суугчдын аж байдлыг харуулсан олдворууд болон бүтээлүүд дэлгэн үзүүлжээ.
- Нил мөрний хүрхрээнүүд – 6700 км орчим үргэлжлэх Нил мөрний хамгийн гайхалтай хэсэг болох 50 орчим метр өргөн Викториа Нил хүрхрээ нь итгээмргүй хүчтэй унадаг байна. Мөн 45 орчим метрийн өндрөөс унах уг хүрхрээ нь Африкийн Хатан Хаан хэмээх кинонд гардаг байна.
- Мюркисон Хүрхрээ БЦГ – Уганда улсын хамгийн том байгалийн цогцолбор газар бөгөөд хамгийн гайхалтай газар гэж хэлж болно. Уг газарт хоол тэжээлийн хувьд харьцангуй элбэг амьдардаг байна. Викториа хүрхрээ хад цөмлөн орохын сацуу Алберт нуур руу огцом цутгах Мюркисон хүрхрээ зэргийн хослол нь яруу тансаг байгалийн өнгийг бүрдүүлдэг.
УГАНДА УЛСЫН ЦАГ АГААР & АЯЛАЛ ХИЙХ ТОХИРОМЖТОЙ ХУГАЦАА
