Филиппин улсын тухай сонирхолтой 10 баримт
- Нийслэл хот: Манила
- Хүн амын тоо: 108.31 сая (2019)
- Албан ёсны хэл: Филиппин хэл
- Мөнгөн тэмдэгт: Филиппин песо (PHP)
Сонирхолтой 10 баримт:
- Филиппин улс бүхэлдээ 7,500 орчим арал дээр тогтсон. Нийт аралын 2,000 орчим арал дээр нь хүн амьдардаг. Харин үлдсэн аралууд нь дэлхийн газрын зурагт нэрлэгдээгүй байгаа. Филиппин улс бол дэлхийн хоёр дахь том архипелаг юм.
- Филиппин улс 175 орчим хэлтэй ба 171 хэл нь одоо хэрэглэгддэг гэж үздэг. Тус улсын албан хэл Филиппин , Англи хэл бөгөөд зарим бүс нутагт Себуано, Илокано нар түгээмэл хэрэглэгддэг.
- Филиппин улс бусад улс оронд олон тооны сувилагчаар тусалдаг . Гадаад суугаа сувилагчдын 25 орчим хувь нь Филиппин улсын сувилагчид байдаг.
- Филиппинчүүд нийгмийн харилцаанд маш идэвхтэй ба гэр бүл болон найз нөхөддөө аль болох их цаг зарцуулдаг. Гэхдээ тэд мессеж солилцох замаар байнга холбоотой байдаг. Өдөрт 400 орчим сая мессеж илгээж, жилд 142 тэрбум тест илгээж “дэлхийн мессежний нийслэл” хэмээн нэрлэгддэг.
- Дэлхийн хамгийн том сувдыг 1934 онд Палаван тэнгист Филиппиний шумбагч илрүүлсэн. “Лао Цзы Сувд“ буюу “Аллахын сувд” хэмээн алдаршсан уг сувдны жин 6.35 кг, 24 см урт, 4 см диаметртэй. 40 сая доллараар үнэлэгдсэн энэхүү сувдыг 600 жилийн настай гэж үздэг. Филиппин улсын тухай, Филиппин улс
- Филиппин улс дэлхийд томоохонд тооцогдох 3 худалдааны төвтэй. SM Megamall, SM North Edsa, SM Mall of Asia
- Филиппин улс Испанийн хаан II Филиппин нэрээр нэрлэгдсэн. Тус улсын албан ёсны нэр нь Филиппины Бүгд Найрамдах Улс.
- Дэлхийн хамгийн том гутлыг 2002 онд Филиппиний Марикина хотод хийсэн. Урт нь 5.3м, өргөн 2.4м энэхүү гутал 2 сая песогийн өртөгтэй хийгджээ.
- Филиппин улс сагсан бөмбөгийн хөгжил өндөртэй. Филиппиний Сагсан Бөмбөгийн Холбоо бол Ази тивийн хамгийн анхны лиг ба АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дараах дэлхийн хамгийн эртний лиг юм.
- Филиппиний Манила хотод Санто Томасын их сургууль байдаг. Энэ сургууль 1611 онд байгуулагдсан суралцагсдын тоогоороо дэлхийд хамгийн их католик их сургууль юм.